Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ
Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагаагзаавар, стандартын дагуу хөтлөн явуулах,төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Материалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү
“Монгол Улсад Үндэсний дасан зохицох төлөвлөлтийн процессийг боловсронгуй болгох чадавх бэхжүүлэх” төсөл нь оролцогч талуудын саналыг харгалзан үзэх, хэрэгцээнд нь нийцсэн байх зарчмыг баримтлан хэрэгжиж байна.
“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлтийн (ҮДЗТ) явцын хяналт, үнэлгээний системийг боловсруулах, Монгол Улс дахь хяналт үнэлгээний өнөөгийн тогтолцоотой уялдуулан ҮДЗТ-ийн явцыг хянах, үнэлэх тогтолцоог бүрдүүлэх, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудыг сурган чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын тухай Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн тухай, уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэслэл, Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, хүлэмжийн хийн үндэсний тооллогын тухай цаг уур, хүрээлэн буй орчин судлалын оюутнуудад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
ГЛАЗГО. /TASS/. COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно. Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Хорийн бүлгийн /G20/ бусад удирдагчид дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан Италийн Ром хотоос Шотландын хамгийн том хотыг зорьсон байна
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Монгол Улсын тусгай элч Замбын Батжаргалтай Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн Талуудын 26 дугаар Бага Хурал (COP26) -д явахын өмнө уулзаж ярилцсанаа цуврал болгон та бүхэнд хүргэж байна
Уур амьсгалын өөрёлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь“Уур Амьсгалын Өөрчлөлтийн Судалгаа, Хамтын Ажиллагааны Төв нь НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн алба (SOENEA), Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн холбогдох материалаа ирүүлэхийг хүсье.
Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв