Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус үндэслэн “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. Албан тушаалд тавигдах шаардлага:
1.1. Нийтлэг шаардлага: • Монгол Улсын иргэн байх;
• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
• Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;
• Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
• Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх.
1.2. Тусгай шаардлага: Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/65 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна.
Үүнд: “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Мэргэжил - Эрх зүй /0421/;
- Төрийн удирдлага /041301/;
- Менежмент ба удирдахуй /0413/;
- Нягтлан бодох бүртгэл /0411/;
- Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/
- Байгаль орчин /0522/
- Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан /0521/
- Олон улсын харилцаа /031202/ Мэргэшил Төр, бизнесийн удирдлага, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн байна.
Туршлага Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
1.2.3. Нэр дэвшигч нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байсан ажлын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн нарийн мэргэшлийн диплом, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.
2. Бүрдүүлэх материал:
2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;
2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.
2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.
3. Сонгон шалгаруулалт Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.
Үүнд:
3.1. Эхний үе шатанд сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.
3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.
4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна.
3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.
4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Г