Уур амьсгалын ногоон сантай харилцах үндэсний эрх бүхий байгууллага ба Үндэсний зохицуулагч

Уур амьсгалын ногоон сан (УАНС) (https://www.greenclimate.fund/) нь НҮБУАӨСК-ын Талуудын 16 дугаар бага хурлын (COP16) шийдвэрээр 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу өгөх чадварыг дээшлүүлэхэд дэмжих зорилготой дэлхийн хэмжээний томоохон сан юм. Үйл ажиллагаагаа 2013 оны 12 сараас эхэлсэн бөгөөд одоогоор БНСУ-ын Инчеон хотын Сонгдо гудамжинд УАНС-ын төв байр байрлаж байна.

Тус сан нь НҮБУАӨСК-ийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд чиглэж хөгжиж буй орнуудад санхүүжилтийн дэмжлэг, хөшүүрэг үзүүлэх үүрэгтэй. Тиймээс Уур амьсгалын ногоон сан болон засгийн газар хоорондын харилцааг зохицуулах үүднээс хөгжиж буй орнууд үндэсний эрх бүхий байгууллага болон үндэсний зохицуулагчыг томилдог.

Уур амьсгалын Ногоон Сан (УАНС) дахь Монгол улсын үндэсний эрх бүхий байгууллагаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Үндэсний зохицуулагчаар Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБУАӨСК-ийн Үндэсний зохицуулагч Др.З.Батжаргал ажиллаж байна. Харин Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь УАНС-ын үйл ажиллагаатай холбоотой ажиллагааг хөнгөвчлөх, Үндэсний эрх бүхий байгууллага, Үндэсний зохицуулагч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор нарийн бичгийн газрын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн УАНС нь төсөл, хөтөлбөрийг тус сангаар магадлан итгэмжлэгдсэн  эрх бүхий байгууллагаар дамжуулан санхүүжүүлдэг. Үүнд хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд итгэмжлэгдэх боломжтой. 2020 оны 5 дугаар сарын байдлаар нийт 97 итгэмжлэгдсэн байгууллага байна. Эдгээр итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан УАНС-аас дэмжлэг авах боломжтой, Монгол улсаас УАНС-аар магадлан итгэмжлэгдсэн ХасБанк ХХК (https://www.xacbank.mn/page/gcf-news), Худалдаа Хөгжлийн Банк ХХК (https://www.tdbm.mn/mn/12886/news)  гэсэн хоёр арилжааны банк байна.

Үндэсний эрх бүхий байгууллага/ нарийн бичгийн газрын эрх үүрэг:

  • Улсын хэмжээнд үндсэн зохицуулалтын ажлыг хэрэгжүүлэх
  • УАНС-гаас санхүүжилт хүсэж буй үндэсний болон олон улсын итгэмжлэгдсэн байгууллагын төсөл хөтөлбөрийг үндэсний стратеги, төлөвлөгөөний зорилго, зорилттой нийцүүлэн уялдуулах;
  • УАНС-гаас санхүүжилт хүсэж буй төсөл, хөтөлбөрийг дэмжиж тухай албан бичгийг олгох;
  • Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн саналыг УАНС-гийн дүрэм, журамд нийцүүлэн удирдах зөвлөлд хүргүүлэх, харилцан зөвшилцөх;
  • Талуудын оролцоог хангах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах;

 

Монгол Улсын зохицуулалтын механизм:

  • Үндэсний Зохицуулах Хороо (ҮЗХ): Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллийг зайлшгүй оролцуулах. Үүнд: Яамд, агентлаг, судалгааны байгууллагууд. Мөн УАНС-гаас санхүүжилт хүсэж буй төсөл, хөтөлбөрийг дэмжих албан бичгийг олгох явцын үе шат болгож техникийн хяналт, үнэлгээ хийх замаар үндэсний стратеги, төлөвлөгөөний зорилго, зорилттой нийцүүлэн уялдуулах;
  • Талуудын Зөвлөлдөх Уулзалт (ТЗУ): Эрх бүхий байгууллагаас талуудын оролцоог хангах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор зохион байгуулж буй арга хэмжээг хэлнэ.

 

https://www.ccrcc.mn/stat/file/i/gcf_mongol_FINAL.pdf

 

ХОЛБОО БАРИХ

Мөн та УАНС-гийн шугамаар цаашид хамтран ажиллах, УАНС-гийн үндэсний зохицуулагчийн газраас зохион байгуулагдах зарим үйл ажиллагаанд оролцож мэдээлэл авах хүсэлтэй бол доорх асуумжид холбоо барих мэдээллээ бөглөж үлдээнэ үү. 

Энд дарна уу

 

 Ж. Чойханд

УАНС-ийн Үндэсний зохицуулагч

 

Цахим хаяг: choikhand@gmail.com

Ажлын утас: +976 7000 0744

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 202 тоот

 

Х. Ундармаа

Байгаль орчин, Нүүрстөрөгч ба Уур амьсгалын санхүүжилт хариуцсан ахлах шинжээч

 

Цахим хаяг: cdm.bureau@gmail.com,  undarmaa@ccrcc.mn

Ажлын утас: +976 7000 0743

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 203 тоот

 

Ц. Нарангаравуу

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн

 

Цахим хаяг: a.narangaravuu@gmail.com, narangaravuu@mne.gov.mn

Ажлын утас: +976 51 263341

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр

 

 

 

Уур амьсгалын ногоон сантай харилцах үндэсний эрх бүхий байгууллага ба Үндэсний зохицуулагч


Мэдээний архив

Холбоосууд

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ