УАӨ-тэй холбоотой түгээмэл асуултууд
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Хүлэмжийн хийн тооллого гэж юу вэ?2022-2-16

Тодорхой хугацаа, тухайлбал нэг жилийн дотор дэлхий нийтийн хэмжээгээр болон тухайлсан нэг улс орны агаар мандалд ялгаруулсан, эсвэл агаараас буцааж шингээж авсан хүлэмжийн хийн хэмжээг тухайн жилийн нийт үйлдвэрлэл, үйлчилгээний нийт хэмжээнд үндэслэн тооцооны аргаар тодорхолойхыг хүлэмжийн хийн инвентори буюу тооллого гэдэг.

Хүлэмжийн хийн мониторинг гэж юу вэ?2022-2-16

Агаар дахь хүлэмжийн хийн агуулга, бодит хэмжээг тусгай хэмжилтийн багаж хэрэгсэл ашиглан, тодорхой арга зүйн тусламжтайгаар шууд хэмжиж тодорхойлохыг хүлэмжийн хийн мониторинг гэдэг.

Хүлэмжийн хийн гол эх үүсвэрүүд юу вэ?2022-2-16

Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь малтмал түлшний олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, шаталт, аж үйлдвэрлэлийн салбар (цемент, шохой, ган төмөрлөг, химийн бодис, электроникийн үйлдвэрлэл, г.м.), ой модыг огтлох, ойн болон хээрийн түймэр, мал аж ахуй, газар тариалан, газар ашиглалт, хог хаягдлыг ил задгай шатаах, дарж булах зэрэг болно.

Хүлэмжийн хийн ялгарал гэж юу вэ?2022-2-16

Хүлэмжийн хий гэдэг нь  дэлхийн гадаргаас эргэн туяарч буй дулааны энергийг шингээж, тогтоон барьдаг агаар мандал дахь хийн давхаргыг хэлдэг. Нүүрсхүчлийн хий (CO2), азотлог исэл (N2O), метан (CH4), устөрөгч (H), фторт хийн нэгдэл (HFCs, PFCs, SF6, NF3) зэрэг нь хүлэмжийн хийд тооцогддог. 

Уур амьсгалын ногоон сан гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн механизм юм. Уг санхүүжилтийн механизм нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж санхүүжүүлэх зорилготой.

Уур амьсгалын санхүүжилтийн механизмын тухай товч мэдээлэл өгнө үү.2022-2-16

Уур амьсгалын санхүүжилт гэдэг нь төр, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг дэмжих зорилго бүхий орон нутгийн, үндэсний эсвэл олон улсын санхүүжилт юм. НҮБУАӨСК-ын хүрээнд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх санхүүжилт олгох зорилгоор Санхүүжилтийн механизмыг бий болгосон. Даян дэлхийн байгаль орчны сан болон Уур амьсгалын ногоон сан нь тус Санхүүжилтийн механизмын албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын тайлан илтгэл гэж юу вэ?2022-2-16

НҮБУАӨСК-ын нэгдсэн талууд Конвенцын хэрэгжилтийн хүрээнд улс орныхоо хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилтийн тухай Конвенцоос гаргасан журмын дагуу тодорхой мөчлөгтэйгөөр бэлтгэн хүргүүлдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын талаар товч танилцуулна уу.2022-2-16

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) нь агаар мандалд хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах замаар уур амьсгалын тогтолцоонд учруулж буй хүний гаралтай аюултай үйл ажиллагаатай тэмцэх олон улсын түвшний гэрээ, хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийг 1992 онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 197 орон нэгдэн орсон байна.

Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын тухай товч мэдээлэл өгнө үү.2022-2-16

Монгол Улс нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын 407 дугаар тогтоолоор баталсан. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг суурь сценаритай харьцуулахад 22.7%-иар бууруулах зорилтыг тавьсан.

Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) гэж юу вэ?2022-2-16

ҮТХН гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, мөн түүнд дасан зохицох зорилтууд, Засгийн Газраас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого, арга хэмжээг багтаасан уур амьсгалын үйл ажиллагааг онцолсон үндэсний хэмжээний төлөвлөгөө юм. ҮТХН-ийн гол үзэл баримтлал нь улс орны тууштай, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. 

Парисын Хэлэлцээр гэж юу вэ?2022-2-16

Парисын Хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль ёсны хүчин төгөлдөр олон улсын гэрээ, хэлэлцээр юм. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Парис хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 21 дүгээр бага хурлаар 196 орон баталж, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно гэдэг нь ирээдүйд урьдчилан таамаглаж буй уур амьсгалын өөрчлөлт болон уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөлөөллийн аль алинд нь бэлтгэх, дасан зохицох арга хэмжээ авахыг хэлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна гэдэг нь өөрчлөгдөж буй уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ эсвэл ялгаруулахаас зайлсхийх аливаа хүчин чармайлтыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг шинэ, дэвшилтэт техник, технологи ашиглан сайжруулна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан юу вэ?2022-2-16

Уур  амьсгалын  өөрчлөлтийн  гол  шалтгаан  нь  хүний  үйл  ажиллагааны улмаас  агаар  мандалд  ялгарч  байгаа  хүлэмжийн  хий  юм. Уур  амьсгалын  өөрчлөлт  нь  байгалийн  болон  бусад  хүчин  зүйлийн  нөлөө, түүний  дотор  хүний  үйл  ажиллагааны  улмаас  үүснэ. 

Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ?2022-2-16

Уур  амьсгалын  өөрчлөлт  гэж  уур  амьсгал  байгалийн  жам  ёсоороо  хэлбэлзэх хугацааны  туршид  хүний  шууд  болон  шууд  бус  үйл  ажиллагааны  улмаас  дэлхийн хийн  мандлын  бүтцэд  гарч  байгаа  өөрчлөлтийн  дүнд  бий  болсон  өөрчлөлтийг хэлнэ.  

Цаг агаар гэж юу вэ?2022-2-16

Тодорхой хугацаа, агшин дахь агаар мандлын физик төлөв байдлыг цаг агаар гэнэ. Цаг агаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.

Уур амьсгал гэж юу вэ?2022-2-16

Тухайн газар нутгийн газарзүйн онцлог, нарны цацраг, агаар мандал, усан мандал, газар бүрхэвч хоорондын харилцан үйлчлэлээр бий болсон цаг агаарын нөхцөлийн хэдэн арван жилийн дундаж статистик горимоор илэрхийлэгдэх агаар мандлын үзэгдлийг тухайн газрын уур амьсгал гэж нэрлэдэг. Товчхондоо тодорхой газар нутгийн цаг агаарын нөхцөлийн урт хугацааны дундаж гэсэн үг.

УАӨ-тэй холбоотой түгээмэл асуултууд


Мэдээний архив

Холбоосууд

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ