Тус төв нь “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төсөл, “Уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл, Уур амьсгалын ногоон сантай уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжлийн албаны үүрэг болон Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газрын ажлыг гүйцэтгэж, хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Төв нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Үүнд:
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн хүрээнд холбогдох тайлан илтгэлийг бэлдэх
Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч, нарийн бичгийн газрын үүргийг гүйцэтгэх
Монгол Улс болон Япон Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газрын үүргийг гүйцэтгэх
Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах
Уур амьсгалын нөхцөл байдал, өөрчлөлтийн чиглэлээр эдийн засаг, нийгмийн салбар дамнасан олон улсын дэмжлэг, санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
“Уур амьсгалын үндэсний хороо”-нд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төрөл бүрийн судалгаа хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв