Хамтрагч төслүүд
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт2024-4-8

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр  “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг

Хүлэмжийн хийн тооллогын чадавх бэхжүүлэх төсөл2021-3-19

Төслийн нэр: Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь" төсөл Төслийн хугацаа: 2017 оны 11 сарын 01-нээс 2021 оны 10 сарын 31 Төслийн зорилго, зорилт: Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах, холбогдож ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих. Төслийн эцсийн үр дүн: Үндэсний Хүлэмжийн хийн тооллогын систем нь тогтмол бөгөөд тасралтгүй сайжрах чадавх бэхэжсэн байна. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна. Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн, тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна.   Суурь мэдээлэл: Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC\НҮБУАӨСК)-ын хүрээнд 2014 он хүртэл хүлэмжийн хийн тооллогыг 2 удаа хийж гүйцэтгэсэн. Гэвч эдгээр нь төсөл хэлбэрээр хэрэгжсэн ба институцийн нэгдсэн тогтолцоо болон техникийн мэргэшсэн боловсон хүчний чадавх сул зэрэг хүчин зүйлээс болж хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар хийх боломжгүй байв

Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл2021-3-18

Төслийн нэр: Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 04 сарын 15-аас 2022 оны 03 сарын 15 Төслийн зорилго: 2020 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) түүний Парисын хэлэлцээрт заасан Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг тайлагнах зорилтыг хангах. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, ой болон бусад газрын ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгч болон Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгасан хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хэмжиж болохуйц байдлаар тайлагнах чадавхыг бий болгож бэхжүүлсэн байна. Төслийн зорилт: Бүрэлдэхүүн хэсэг 1

Хамтрагч төслүүд


Мэдээний архив

Холбоосууд

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ