Хүлэмжийн хийн тооллогын чадавх бэхжүүлэх төсөл

Үйл ажиллагаа   Хамтрагч төслүүд   Хүлэмжийн хийн тооллогын чадавх бэхжүүлэх төсөл
2021-3-19
9255

Төслийн нэр: Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь" төсөл

Төслийн хугацаа: 2017 оны 11 сарын 01-нээс 2021 оны 10 сарын 31

Төслийн зорилго, зорилт: Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах, холбогдож ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих.

Төслийн эцсийн үр дүн:

  • Үндэсний Хүлэмжийн хийн тооллогын систем нь тогтмол бөгөөд тасралтгүй сайжрах чадавх бэхэжсэн байна.
  • Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна.
  • Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн, тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна.

Суурь мэдээлэл:

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC\НҮБУАӨСК)-ын хүрээнд 2014 он хүртэл хүлэмжийн хийн тооллогыг 2 удаа хийж гүйцэтгэсэн. Гэвч эдгээр нь төсөл хэлбэрээр хэрэгжсэн ба институцийн нэгдсэн тогтолцоо болон техникийн мэргэшсэн боловсон хүчний чадавх сул зэрэг хүчин зүйлээс болж хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар хийх боломжгүй байв. Иймд Монгол Улс 2014 онд НҮБУАӨСК-ийн шийдвэр, үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх чадавхыг бэхжүүлэх зорилгоор техникийн туслалцааны дэмжлэг авах хүсэлтийг Японы Засгийн газарт тавьсан. Энэхүү техникийн хамтын ажиллагааны төслийн судалгааг ЖАЙКА 2016 оны 2-р сар, 2017 оны 3-р сард тус тус хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн. Эдгээр судалгааны үр дүнд хүлэмжийн хийн тооллогыг бэлтгэн явуулахад салбар хоорондын болон салбар тус бүрийн чанартай асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

Судалгааны явцад ЖАЙКА болон Монголын тал зөвшилцөж төслийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлон Хурлын тэмдэглэлийг (M/M) үзэглэсэн. БОАЖЯ болон ЖАЙКА төслийн үйл ажиллагааны Хэлэлцүүлгийн тэмдэглэл (R/D)-ийг 2017 оны 6-р сарын 27-нд хамтран албажуулж, 4 жилийн хугацаатай энэхүү төслийг 2017 оны 10-р сард албан ёсоор эхлүүлээд байна.

 

ХОЛБОО БАРИХ

Цахим хаяг: enoki@murc.jp, g_odtsetseg@hotmail.com    

Ажлын утас: +976 9400 5077, 9927-5010

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 202 тоот

 

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ