Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн 81 дугаартай захирамжаар Одончимэдийн Одбаярыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томиллоо.

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган   Фото
2023-9-15
3610

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн 81 дугаартай захирамжаар Одончимэдийн Одбаярыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томиллоо. 

Ноён О.Одбаяр нь:

  • 1997-2000 онд “Отгонтэнгэр” Их Сургуульд суралцаж, эрх зүйн мэргэжил эзэмшсэн
  • 1984-1988 он Украйн Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд суралцаж, боловсролын мэргэжил эзэмшсэн, Монгол Улсын Магистр зэрэгтэй
  • 1974-1984 онд 10 жилийн 13 дугаар дунд сургуульд суралцсан. 
  • 1996-1997 онд АНУ-ын Флоридагийн Техникийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан
  • 2017-2018 он АНУ-ын Бостон хотын Харвардын Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан
  • 2019 онд Лондонгийн Оксфортын их сургуулийн Байгалийн баялгын засаглалын чиглэлээр суралцсан

Ажлын дадлага, туршлага:

  • 2017 оноос Ард Санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн гишүүн
  • 2018 оноос Ард кредит ХХК ТУЗ-ийн гишүүн
  • 2021 оноос Ард даатгал ХХК ТУЗ-ийн дарга
  • 2018 2020 “Таван толгой түлш” ХХК ТУЗ-ийн гишүүн
  • 2016-2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал,
  • 2016-2018 онд “Эрдэнэс Стийл” ХХК,
  • 2016-2020 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн дарга,
  • 2016-2020 онд “Гашуун Сухайт Автозам” ХХК ТУЗ-ийн гишүүн
  • 2016-2020 онд “Бадрах Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2012-2016 онд “Чингис Хаан зочид буудал цогцолбор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2012-2016 “Алтай Холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч
  • 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2002-2004 онд “МИАТ” ХК-ийн Бээжин дэх төлөөлөгч
  • 2000-2002 онд Монгол-Хятадын хамтарсан “Си Эм Эйч” төрийн өмчит компанийн монголын талын Гүйцэтгэх захирал

Ноён О.Одбаяр нь Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ний Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирлын албыг хашсан бөгөөд томоохон төрийн өмчит аж ахуйн нэгж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, байгалийн баялагийг олборлох, боловсруулах, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг удирдан түүний үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан Монгол улсын нийт ард иргэдийн хөгжил дэвшилд зориулахаар ажилласан туршлагатай.

  • Мөн МУ-н Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайдын орон тооны зөвлөх бөгөөд сайдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд ковидын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт, Монголд зочлох жил болгох зарлахыг санаачлан дэмжүүлж Монгол орныг дэлхий дахинаа сурталчилан таниулах шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
  • МУ-н Ерөнхий сайдын санаачлагаар Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элчээр томилогдсон ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэвшүүлээд буй нүүрстөрөгчийн зах зээлийг нээх, бага хүлэмжийн хий ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй хот суурин, ард иргэд, хувийн хэвшлийг бий болгох ойрын зорилготой бөгөөд Урт болон дунд хугацаандаа техник технологид суурилсан, цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй Монгол улс болох зорилгод чиглэн ажиллахаар төлөвлөж байна.

Холбоо барих: 

Цахим шуудан: odbayar.od@gmail.com

Твиттер: https://twitter.com/odbayarod 

Фейсбүүк: https://www.facebook.com/odonchimediinodbayar/ 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ