Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Үйл ажиллагаа   Хамтрагч төслүүд   Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл
2021-3-18
7472

Төслийн нэр: Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Төслийн хугацаа: 2019 оны 04 сарын 15-аас 2022 оны 03 сарын 15

Төслийн зорилго: 2020 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) түүний Парисын хэлэлцээрт заасан Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг тайлагнах зорилтыг хангах. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, ой болон бусад газрын ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгч болон Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгасан хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хэмжиж болохуйц байдлаар тайлагнах чадавхыг бий болгож бэхжүүлсэн байна.

Төслийн зорилт:

Бүрэлдэхүүн хэсэг 1. Хөдөө аж ахуй, газар ашиглалт болон холбогдох бусад салбарын Ил тод байдлын тогтолцооны тайланг бэлтгэх байгууллагуудын харилцааг сайжруулах.

Бүрэлдэхүүн хэсэг 2. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал болон шингээлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэмжих, үнэлэх чадавхыг бэхжүүлэх.

Бүрэлдэхүүн хэсэг 3. Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, эмзэг байдал, дасан зохицохтой холбоотой үйл ажиллагааг хэмжиж, үнэлэх чадавхыг бэхжүүлэх.

Төслийн эцсийн үр дүн:

  • Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын мэдээлэл, өгөгдлийг зохицуулах институтийн орчныг бий болгох, Ил тод байдлын тогтолцооны үйл явц, тайланг сайжруулсан байна.
  • Ил тод байдлын тогтолцооны үйл явцтай холбоотой салбар хоорондын, үндэсний болон олон улсын оролцоо бэхжиж сайжирсан байна.
  • Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал болон шингээлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэмжих, үнэлэх чадавх бэхэжсэн байна.
  • Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, эмзэг байдал, дасан зохицохтой холбоотой үйл ажиллагааг хэмжиж, үнэлэх чадавх бэхэжсэн байна.

 

ХОЛБОО БАРИХ

Цахим хаяг: cbitmn@gmail.com

Ажлын утас: +976 7714 2020

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 302 тоот

 

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ