Энэ оны сүүлийн дугаараараа бид Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт - Малын эрүүл мэнд" төслийн менежер Др. Ц.Энх-Амгалантай уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн дасан зохицох хэрэгцээ, арга боломжуудын тухай ярилцлаа.
Тус хурал нь 11 дүгээр сарын 1-ээс 12-ны хооронд Их Британийн Глазго хотноо болсон бөгөөд хурлаар дэлхийн дулаарлыг 1.5 Цельсийн хэмд барих зорилтыг биелүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нүүрсний хэрэглээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эдгээр арга хэмжээг авахад санхүүжилтийг идэвхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн гол сэдвүүдийг хөндсөн байна. Улмаар "Glasgow Climate Pact" хэмээх олон улсын хэлэлцээрийг дэлхийн 200 гаруй орон нэгдэн баталсан байна. Түүнчлэн дараа жилийн Талуудын бага хурлаар улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо ахиулах амлалтыг өгсөн байна.
Подкастынхаа 8 дахь дугаараар бид Монгол Улс дахь хог хаягдлын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт ба хог хаягдлын хоорондын уялдаа холбоо, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Азийн сангийн Хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Ариунаа, Төслийн зөвлөх Б.Дэлгэрбаяр нартай хөтлөгч Э.Энхболд ярилцлаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын 8 дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан
Энэ удаагийн дугаараар бид ойн экосистем дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж, эргээгээд уур амьсгалын өөрчлөлт ойд хэрхэн нөлөөлж байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээч Др. Ц.Хонгортой сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэрээр хээрийн түймэр, ойн хомсдол, доройтол, түүнтэй тэмцэх аргуудын тухай бидэнтэй хуваалцсан юм.
Удаан хүлээлгэсэнд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загварын талаар УАӨСХАТ-ийн ахлах шинжээч Б.Амартуяатай ярилцлаа.
Энэ удаагийн дугаараар Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Др.Г.Давааг урин оролцуулж уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын ус буюу мөсөн гол, гол мөрөн, нуурууд сэдвийн дагуу ярилцлаа. Хөтлөгчөөр Азийн Сангийн Хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н. Ариунаа хөтлөн явууллаа. Маш дэлгэрэнгүй ойлгомжтой ярилцсан тул уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын усын талаарх мэдлэгт тань тус болно гэж найдаж байна
Энэ удаагийн подкастаар уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, бэлчээрийн даац сэдвээр Др.Н.Мандахтай ярилцлаа. "2015 оны байдлаар байгаль, нийгмийн гол үзүүлэлт...
Энэхүү дугаарын зочноор байгаль орчны мэргэжилтэн Б.Онон оролцлоо. Тэрээр саяхан Кембриджийн их сургуульд Conservation Leadership (Байгаль хамгааллын манлайл...
3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ дугаарт Ус цаг уур...
Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Ч...
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв