Фото
"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.2024-5-20

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.   Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.   Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс:   1- р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг; 2-р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр  өргөмжлөл, 1 сая төгрөг;            Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье

‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 20242024-5-17

                                                               "Уур амьсгалын өөрчлөлт"  Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх   Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.

ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-5-7

ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ. Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа.  Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.  

ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-5-7

ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН  ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ.    Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа.  Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм

ЗАР2023-9-20

 Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн сервер, сүлжээний тоног төхөөрөмж, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, тохиргоог хийх, шаардлагатай үед компютерийн үйлдлийн систем болон хэрэглээний програмууд суулгах, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, ажилчдын шилжилт хөдөлгөөн болоход санхүүтэй шилжилт тулгах, бүртгэлжүүлэх, өгөгдлийн сан, веб хуудасны сайжруулалтыг хариуцсан гэрээт үйлчилгээ (outsourcing) үзүүлэх мэдээлэл-технологийн компанийг хамтран ажиллахыг урьж байна.   Хүсэлтээ ирүүлж буй байгууллага дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:   Мэдээллийн технологийн компанийн товч танилцуулга, ажлын туршлагын жагсаалт Дээрх үйлчилгээг үзүүлэх үйлчилгээний сарын дундаж зардалын санал (задаргаатай байж болно)  Мэдээллийг ccrccmongolia@gmail.com мэйл хаягаар 2023 оны 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ үү.  

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн 81 дугаартай захирамжаар Одончимэдийн Одбаярыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томиллоо.2023-9-15

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн 81 дугаартай захирамжаар Одончимэдийн Одбаярыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томиллоо.  Ноён О.Одбаяр нь: 1997-2000 онд “Отгонтэнгэр” Их Сургуульд суралцаж, эрх зүйн мэргэжил эзэмшсэн 1984-1988 он Украйн Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд суралцаж, боловсролын мэргэжил эзэмшсэн, Монгол Улсын Магистр зэрэгтэй 1974-1984 онд 10 жилийн 13 дугаар дунд сургуульд суралцсан.  1996-1997 онд АНУ-ын Флоридагийн Техникийн Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан 2017-2018 он АНУ-ын Бостон хотын Харвардын Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан 2019 онд Лондонгийн Оксфортын их сургуулийн Байгалийн баялгын засаглалын чиглэлээр суралцсан Ажлын дадлага, туршлага: 2017 оноос Ард Санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн гишүүн 2018 оноос Ард кредит ХХК ТУЗ-ийн гишүүн 2021 оноос Ард даатгал ХХК ТУЗ-ийн дарга 2018 2020 “Таван толгой түлш” ХХК ТУЗ-ийн гишүүн 2016-2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал, 2016-2018 онд “Эрдэнэс Стийл” ХХК, 2016-2020 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2016-2020 онд “Гашуун Сухайт Автозам” ХХК ТУЗ-ийн гишүүн 2016-2020 онд “Бадрах Энержи” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн 2012-2016 онд “Чингис Хаан зочид буудал цогцолбор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2012-2016 “Алтай Холдинг” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга 2002-2004 онд “МИАТ” ХК-ийн Бээжин дэх төлөөлөгч 2000-2002 онд Монгол-Хятадын хамтарсан “Си Эм Эйч” төрийн өмчит компанийн монголын талын Гүйцэтгэх захирал О.Одбаяр нь Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ний Стратеги төлөвлөлт эрхэлсэн Дэд захирлын албыг хашсан бөгөөд томоохон төрийн өмчит аж ахуйн нэгж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, байгалийн баялагийг олборлох, боловсруулах, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг удирдан түүний үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан Монгол улсын нийт ард иргэдийн хөгжил дэвшилд зориулахаар ажилласан туршлагатай. "Мөн МУ-н Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайдын орон тооны зөвлөх бөгөөд сайдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

''УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ,ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ'' ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2023-9-13

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР   Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08  дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус  үндэслэн “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   1. Албан тушаалд тавигдах шаардлага:    1.1. Нийтлэг шаардлага:  • Монгол Улсын иргэн байх; • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй; • Сэтгэцийн өвчин, эмгэггүй; • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх; • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх; • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх; • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх. 1.2. Тусгай шаардлага:    Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/65 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд:     “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/ Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Мэргэжил - Эрх зүй /0421/; - Төрийн удирдлага /041301/; - Менежмент ба удирдахуй /0413/; - Нягтлан бодох бүртгэл /0411/; - Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/ - Байгаль орчин /0522/ - Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан /0521/ - Олон улсын харилцаа /031202/ Мэргэшил Төр, бизнесийн удирдлага, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн байна. Туршлага Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх. 1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх. 1.2.3. Нэр дэвшигч нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байсан ажлын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн нарийн мэргэшлийн диплом, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.    2. Бүрдүүлэх материал:   2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);   2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);   2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);   2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;   2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;   2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;     2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.   2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.     3. Сонгон шалгаруулалт          Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:    3.1. Эхний  үе  шатанд  сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.    3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.        4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг   Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.           Анхаарах зүйлс:        1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна. 3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.  4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.  5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу.    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Ажилд авах зар2023-5-9

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай,    Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын тухай Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа2021-11-19

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын тухай Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн тухай, уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэслэл, Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, хүлэмжийн хийн үндэсний тооллогын тухай цаг уур, хүрээлэн буй орчин судлалын оюутнуудад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо2021-11-1

Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо.

Монгол орны үзэсгэлэнт газрууд2021-2-28

Монгол орны үзэсгэлэнт газрууд

2018 оны 12 дугаар сарын 10-ны Даваа гарагийн хуралдаанаас мэдээлэх нь2018-12-11

НҮБ-ын Хүний эрхийн Тунхаг Бичгийн 70 жилийн ойн өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн гишүүд төлөөлөгчид хүний эрхийг хамгаалахаар яваад амь насаа алдсан төлөөлөгчдөө эргэн дурслаа. Катовице дэх Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжлэхэд сайдууд, хэлэлцээрийнхэн 2020 оноос өмнөх уур амьсгалын үйл ажиллагаа болон уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлууд дээр төвлөрч хэлэлцлээ. Даваа гарагт бүтэн өдрийн турш COP хурлын Ерөнхийлөгчийн алба Парисын Хэлэлцээрийн Үйл ажиллагааны Хөтөлбөрийн хүрээнд гол асуудлуудыг хөндөн ярилцав

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН БАГА ХУРЛЫН 12 ДУГААР САРЫН 5-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС МЭДЭЭЭЛЭХ НЬ2018-12-6

Лхавга гарагийн Катовице дэх Уур амьсгалын Бага хурал техник мэргэжлийн хэлэлцээрээр үргэлжиллээ. Шийдвэр гаргагчид Парисын Хэлэлцээгийн Ажлын Хөтөлбөрийн (PAWP) гол үйл ажиллагааны талаар улс төрийн түвшинд ярилцаж эхэлсэн юм. Бүтэн өдрийн турш албан бус зөвлөгөө болон бүлгийн хуралдаануудад төлөөлөгчид санхүүжилтээс авахуулаад ил тод байдлын хүрээнд авч хэлэлцлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр уран бүтээлчид хүчтэй дуугарч эхэллээ2018-11-12

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг уран бүтээлч, фото зурагчин Б.Тамир товчхондоо “Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана” гэж дүгнэн хэлжээ. Залуу уран бүтээлч Б.Тамир Швейцарийн Вале дахь аялалд явахдаа энэ бүх өөрчлөлт, үр дагавруудыг нарийгн сонирхон судалж уран бүтээлийн онгод санаагаар дүүрэн иржээ. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгал орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгал дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ