"Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотуудын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа

4055

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн засаг захиргааны байгууллага (ICLEI), Шинэлэг ногоон хөгжлийн санаачилга байгууллага(iGDP)-ууд хамтран "Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотуудын хөгжилд Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь: Улаанбаатар хотын чадавх бэхжүүлэх сургалт 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Үйлдвэрлэл ба эрчим хүчний тогтолцоо, чадавхын хязгаарлагдмал байдал зэрэг олон шалтгааны улмаас хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал нь улс болгонд өөр байх боловч технологид суурилсан шийдэл ба шинэлэг засаглал нь талуудын оролцоог хангасан, тогтвортой хотын хөгжлийн гол тулгуур юм. Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотыг хөгжүүлэх нь хөгжлийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний болон орон нутгийн зорилтуудыг биелүүлэхэд чухал арга зам болно.


Хоёр өдрийн сургалтад төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын 30 гаран төлөөллүүд оролцон, Зүүн хойд Азид нүүрстөрөгч багатай хотын хөгжлийн чиглэлээр хийгдсэн бодит жишээнүүдээс суралцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ