УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ
Түүхэн замнал
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах зорилгоор 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шууд удирдлага дор Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албыг үүсгэн байгуулсан. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор БОНХАЖЯ (хуучин нэрээр) нь 2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албанд түшиглэн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж (УАӨТХН)-ийг Байгаль хамгаалах сан (хуучин нэрээр)-гийн харьяа байгуулсан ба 2021 оныг хүртэл Байгаль орчин, уур амьсгалын сангийн дор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан юм. 2020 оны 05 дугаар сарын 20-нд “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/37 тушаалаар Уур амсьгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвд шилжүүлсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь 2021 оны 5 дугаар сарын байдлаар дараах бүтцийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулсан байна.
Бүтэц
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв