Танин мэдэхүй
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Уур амьсгалын өөрчлөлт ба мал аж ахуйн дасан зохицох чадвар2022-3-4

Энэ оны сүүлийн дугаараараа бид Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт - Малын эрүүл мэнд" төслийн менежер  Др. Ц.Энх-Амгалантай уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйн дасан зохицох хэрэгцээ, арга боломжуудын тухай ярилцлаа.

СОР26 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Талуудын 26 дугаар бага хурал2022-3-4

Тус хурал нь 11 дүгээр сарын 1-ээс  12-ны  хооронд Их Британийн Глазго хотноо болсон бөгөөд хурлаар дэлхийн дулаарлыг 1.5 Цельсийн хэмд барих зорилтыг биелүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нүүрсний хэрэглээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эдгээр арга хэмжээг авахад санхүүжилтийг идэвхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн гол сэдвүүдийг хөндсөн байна. Улмаар "Glasgow Climate Pact" хэмээх олон улсын хэлэлцээрийг дэлхийн 200 гаруй орон нэгдэн баталсан байна. Түүнчлэн дараа жилийн Талуудын бага хурлаар улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилтоо ахиулах амлалтыг өгсөн байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба хог хаягдал2022-3-4

Подкастынхаа 8 дахь дугаараар бид Монгол Улс дахь хог хаягдлын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт ба хог хаягдлын хоорондын уялдаа холбоо, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Азийн сангийн Хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Ариунаа, Төслийн зөвлөх Б.Дэлгэрбаяр нартай хөтлөгч Э.Энхболд ярилцлаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын 8 дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

Хүлэмжийн хийн тооллого гэж юу вэ?2022-2-16

Тодорхой хугацаа, тухайлбал нэг жилийн дотор дэлхий нийтийн хэмжээгээр болон тухайлсан нэг улс орны агаар мандалд ялгаруулсан, эсвэл агаараас буцааж шингээж авсан хүлэмжийн хийн хэмжээг тухайн жилийн нийт үйлдвэрлэл, үйлчилгээний нийт хэмжээнд үндэслэн тооцооны аргаар тодорхолойхыг хүлэмжийн хийн инвентори буюу тооллого гэдэг.

Хүлэмжийн хийн мониторинг гэж юу вэ?2022-2-16

Агаар дахь хүлэмжийн хийн агуулга, бодит хэмжээг тусгай хэмжилтийн багаж хэрэгсэл ашиглан, тодорхой арга зүйн тусламжтайгаар шууд хэмжиж тодорхойлохыг хүлэмжийн хийн мониторинг гэдэг.

Хүлэмжийн хийн гол эх үүсвэрүүд юу вэ?2022-2-16

Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь малтмал түлшний олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, шаталт, аж үйлдвэрлэлийн салбар (цемент, шохой, ган төмөрлөг, химийн бодис, электроникийн үйлдвэрлэл, г.м.), ой модыг огтлох, ойн болон хээрийн түймэр, мал аж ахуй, газар тариалан, газар ашиглалт, хог хаягдлыг ил задгай шатаах, дарж булах зэрэг болно.

Хүлэмжийн хийн ялгарал гэж юу вэ?2022-2-16

Хүлэмжийн хий гэдэг нь  дэлхийн гадаргаас эргэн туяарч буй дулааны энергийг шингээж, тогтоон барьдаг агаар мандал дахь хийн давхаргыг хэлдэг. Нүүрсхүчлийн хий (CO2), азотлог исэл (N2O), метан (CH4), устөрөгч (H), фторт хийн нэгдэл (HFCs, PFCs, SF6, NF3) зэрэг нь хүлэмжийн хийд тооцогддог. 

Уур амьсгалын ногоон сан гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хүрээнд Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн механизм юм. Уг санхүүжилтийн механизм нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж санхүүжүүлэх зорилготой.

Уур амьсгалын санхүүжилтийн механизмын тухай товч мэдээлэл өгнө үү.2022-2-16

Уур амьсгалын санхүүжилт гэдэг нь төр, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээг дэмжих зорилго бүхий орон нутгийн, үндэсний эсвэл олон улсын санхүүжилт юм. НҮБУАӨСК-ын хүрээнд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх санхүүжилт олгох зорилгоор Санхүүжилтийн механизмыг бий болгосон. Даян дэлхийн байгаль орчны сан болон Уур амьсгалын ногоон сан нь тус Санхүүжилтийн механизмын албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын тайлан илтгэл гэж юу вэ?2022-2-16

НҮБУАӨСК-ын нэгдсэн талууд Конвенцын хэрэгжилтийн хүрээнд улс орныхоо хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилтийн тухай Конвенцоос гаргасан журмын дагуу тодорхой мөчлөгтэйгөөр бэлтгэн хүргүүлдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын талаар товч танилцуулна уу.2022-2-16

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) нь агаар мандалд хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах замаар уур амьсгалын тогтолцоонд учруулж буй хүний гаралтай аюултай үйл ажиллагаатай тэмцэх олон улсын түвшний гэрээ, хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийг 1992 онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 197 орон нэгдэн орсон байна.

Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын тухай товч мэдээлэл өгнө үү.2022-2-16

Монгол Улс нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын 407 дугаар тогтоолоор баталсан. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг суурь сценаритай харьцуулахад 22.7%-иар бууруулах зорилтыг тавьсан.

Парисын Хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) гэж юу вэ?2022-2-16

ҮТХН гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, мөн түүнд дасан зохицох зорилтууд, Засгийн Газраас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлого, арга хэмжээг багтаасан уур амьсгалын үйл ажиллагааг онцолсон үндэсний хэмжээний төлөвлөгөө юм. ҮТХН-ийн гол үзэл баримтлал нь улс орны тууштай, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. 

Парисын Хэлэлцээр гэж юу вэ?2022-2-16

Парисын Хэлэлцээр бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хууль ёсны хүчин төгөлдөр олон улсын гэрээ, хэлэлцээр юм. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Парис хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 21 дүгээр бага хурлаар 196 орон баталж, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицно гэдэг нь ирээдүйд урьдчилан таамаглаж буй уур амьсгалын өөрчлөлт болон уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөлөөллийн аль алинд нь бэлтгэх, дасан зохицох арга хэмжээ авахыг хэлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэж юу вэ?2022-2-16

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна гэдэг нь өөрчлөгдөж буй уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ эсвэл ялгаруулахаас зайлсхийх аливаа хүчин чармайлтыг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг шинэ, дэвшилтэт техник, технологи ашиглан сайжруулна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан юу вэ?2022-2-16

Уур  амьсгалын  өөрчлөлтийн  гол  шалтгаан  нь  хүний  үйл  ажиллагааны улмаас  агаар  мандалд  ялгарч  байгаа  хүлэмжийн  хий  юм. Уур  амьсгалын  өөрчлөлт  нь  байгалийн  болон  бусад  хүчин  зүйлийн  нөлөө, түүний  дотор  хүний  үйл  ажиллагааны  улмаас  үүснэ. 

Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ?2022-2-16

Уур  амьсгалын  өөрчлөлт  гэж  уур  амьсгал  байгалийн  жам  ёсоороо  хэлбэлзэх хугацааны  туршид  хүний  шууд  болон  шууд  бус  үйл  ажиллагааны  улмаас  дэлхийн хийн  мандлын  бүтцэд  гарч  байгаа  өөрчлөлтийн  дүнд  бий  болсон  өөрчлөлтийг хэлнэ.  

Цаг агаар гэж юу вэ?2022-2-16

Тодорхой хугацаа, агшин дахь агаар мандлын физик төлөв байдлыг цаг агаар гэнэ. Цаг агаар байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.

Уур амьсгал гэж юу вэ?2022-2-16

Тухайн газар нутгийн газарзүйн онцлог, нарны цацраг, агаар мандал, усан мандал, газар бүрхэвч хоорондын харилцан үйлчлэлээр бий болсон цаг агаарын нөхцөлийн хэдэн арван жилийн дундаж статистик горимоор илэрхийлэгдэх агаар мандлын үзэгдлийг тухайн газрын уур амьсгал гэж нэрлэдэг. Товчхондоо тодорхой газар нутгийн цаг агаарын нөхцөлийн урт хугацааны дундаж гэсэн үг.

УАӨ-ийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн Талуудын 26-р Бага хурал болох гэж байна2021-10-28

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Монгол Улсын тусгай элч Замбын Батжаргалтай Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцэд нэгдсэн Талуудын 26 дугаар Бага Хурал (COP26) -д явахын өмнө уулзаж ярилцсанаа цуврал болгон та бүхэнд хүргэж байна

Уур амьсгалын өөрчлөлт ба ой2021-10-3

Энэ удаагийн дугаараар бид ойн экосистем дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж, эргээгээд уур амьсгалын өөрчлөлт ойд хэрхэн нөлөөлж байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээч Др. Ц.Хонгортой сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэрээр хээрийн түймэр, ойн хомсдол, доройтол, түүнтэй тэмцэх аргуудын тухай бидэнтэй хуваалцсан юм.

З.Батжаргал: Нүүрснээс өөр эх үүсвэрээр эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломжийг судалж байна2021-10-2

Эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийн маш том асуудал манай ЗГ-ын өмнө тулгарч байна

Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загвар2021-7-21

Удаан хүлээлгэсэнд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загварын талаар УАӨСХАТ-ийн ахлах шинжээч Б.Амартуяатай ярилцлаа. 

Уур амьсгалын өөрчлөлт ба ус2021-4-29

Энэ удаагийн дугаараар Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Др.Г.Давааг урин оролцуулж уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын ус буюу мөсөн гол, гол мөрөн, нуурууд сэдвийн дагуу ярилцлаа. Хөтлөгчөөр Азийн Сангийн Хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н. Ариунаа хөтлөн явууллаа.  Маш дэлгэрэнгүй ойлгомжтой ярилцсан тул уур амьсгалын өөрчлөлт ба гадаргын усын талаарх мэдлэгт тань тус болно гэж найдаж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын тусгай элч Жон Керригийн удирдан явуулсан сайд нарын дугуй ширээний уулзалт болж өнгөрлөө2021-4-29

 АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын тусгай элч Жон Керригийн удирдан явуулсан сайд нарын дугуй ширээний уулзалтанд Монгол Улсаа төлөөлж Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, бэлчээрийн даац2021-3-5

Энэ удаагийн подкастаар уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, бэлчээрийн даац сэдвээр Др.Н.Мандахтай ярилцлаа. "2015 оны байдлаар байгаль, нийгмийн гол үзүүлэлт...

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоо2021-3-3

Энэхүү дугаарын зочноор байгаль орчны мэргэжилтэн Б.Онон оролцлоо. Тэрээр саяхан Кембриджийн их сургуульд Conservation Leadership (Байгаль хамгааллын манлайл...

Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас2020-12-29

3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ дугаарт Ус цаг уур...

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал2020-12-24

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Ч...

С.Зулпхар, З.Батжаргал2020-8-6

Удирдлагын академийн захирал

Монгол хүний байгальтайгаа зохицон амьдрах ухаанд тогтвортой хөгжлийн зорилтууд багтсан байдаг2020-1-29

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Дэлхийн дулаарал манай орны байгаль цаг уурын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж ....2019-4-18

Дэлхийн дулаарал манай орны байгаль цаг уурын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгаа, энэ нь цаашлаад нийгэм, хүн амын бие физиологид хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл авахаар БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргалтай ярилцлага.

З.Батжаргал: Дусал ус баяжуулсан зэснээс ч үнэтэй болж магадгүй2017-10-4

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр’’ олон улсын чуулган өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх тал энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх зорилготой аж

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал эрс нэмэгджээ2017-10-4

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ