Үндсэн төсөл хөтөлбөрүүд
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт2024-4-8

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр  “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг

УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН УУЛЗАЛТ ХОЙД МАКЕДОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2024-3-19

Уур Амьсгалын Ногоон Сангийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн уулзалт Хойд Макадон улсын Скопья хотод 2024 оны 3-р сарын 18-22 зохион байгуулагдаж байна.  Дээрх уулзалтаар УАНС-ийн 2024-2027 онд хэрэгжүүлэх 2-р циклийн дүрэм журам, санхүүжилтийн механизмын талаар оролцогч улс орнуудад танилцуулж, ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд хэрхэн улс орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.2024-3-18

Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл2021-3-21

НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм

Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд хэрэгжиж буй төсөл2021-3-20

Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллага, Үндэсний зохицуулагч нар үндэсний, бүс нутгийн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран Уур Амьсгалын Ногоон Сангаас дэмжлэг авахаар шаргуу ажиллаж байна. Улмаар 2015 оноос хойш Сангаас итгэмжлэл авсан үндэсний байгууллага болох ХасБанк, түүнчлэн олон улсын  хөгжлийн болон банк санхүүгийн байгууллага, тухайлбал  НҮБ-ын  Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын  сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) зэрэг байгууллагуудтай хамтран ойролцоогоор 220 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тус Сангаар батлууллаа. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан бусад талуудаас ойролцоогоор 610 сая ам

Хамтарсан Кредит Олгох Механизм2021-3-19

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Хамтарсан Кредит Олгох Механизм нь хүлэмжийн хийн (ХүХ) ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтын кредитийг бий болгох хоёр талын буюу хамтарсан механизм юм.   Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулан, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон. ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 17 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 5 төсөл бүртгэгдэж, 3 аргазүй батлагдан, гуравдагч талын этгээд буюу Хөндлөнгийн магадалгаа, нотолгоо хийгч 2 байгууллага бүртгэгдэн зөвшөөрлөө аваад байгаа билээ. ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл нь нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл2021-3-18

Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 09 сараас 2021 оны 12 сар Төслийн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн  хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино. Төслийн зорилт: Үндэсний дасан зохицох төлөвлөлттэй (ҮДЗТ) холбоотой арга хэмжээг боловсронгуй болгоход гол оролцогчдын институцийн болон техникийн чадавхыг сайжруулах Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг (үе шат, оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг гэх мэт) боловсруулах 1.2 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хувилбарууд болон арга хэмжээг тодорхойлох 1.3 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар бодлого стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх   Уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний системийг бий болгох 2.1 Тогтвортой ажиллагаатай уур амьсгалын мэдээллийн системийг бий болгох 2.2 Дасан зохицох нэн тэргүүний хувилбаруудын өртөг-үр ашгийн дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх тогтолцоог бий болгох 3. ҮДЗТ-ийн явцыг тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн стратеги боловсруулах 3.1 Урт хугацааны дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн хэрэгцээг үнэлэх 3.2 Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох стратегийг боловсруулах 4

Үндсэн төсөл хөтөлбөрүүд


Мэдээний архив

Холбоосууд

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ