Хамтарсан Кредит Олгох Механизм

12808

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Хамтарсан кредит олгох механизм нь хүлэмжийн хийн (ХүХ) ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтын кредитийг бий болгох хоёр талын буюу хамтарсан механизм юм.

 Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулан, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон.

ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 17 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 5 төсөл бүртгэгдэж, 3 аргазүй батлагдан, гуравдагч талын этгээд буюу Хөндлөнгийн магадалгаа, нотолгоо хийгч 2 байгууллага бүртгэгдэн зөвшөөрлөө аваад байгаа билээ.

ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл нь нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг. Энэ журмын дагуу өнөөдрийн байдлаар 4 загвар төсөл, 1 үзүүлэх төсөл бүртгэгдэн хэрэгжиж нийт 18311 т-СО2-той дүйцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлын бууралт /CER/ буюу кредитээ тооцуулан аваад байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jcm-mongolia.com/

 

ЗАГВАР ТӨСЛҮҮД:

 

#

 

ТӨСЛИЙН НЭР

ТООЦОГДСОН КРЕДИТИЙН ХЭМЖЭЭ (1т/СО2=1 кредит)

ЯПОН УЛС

МОНГОЛ УЛС

MN001

Улаанбаатар хотын 118 дугаар сургууль, цэцэрлэгийн барилгын халаалтын системийг өндөр үр ашигтай нам даралтын зуухаар шинэчлэн солих төсөл

 

134

 

34

MN002

Төв аймгийн Борнуур сумын төвийн дулаан хангамжийг өндөр үр ашиг бүхий нам даралтын зуухны төвлөрсөн системээр шинэчлэн солих төсөл

 

251

 

64

MN003

Улаанбаатар хотын захын хорооллыг эрчим хүчээр хангах газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон 12.7 МВт-ийн Солар Фарм төсөл

 

7104

 

1776

MN004

Дархан хотод 10МВт-ын НЦС төсөл

 

7158

 

1789

MN005

Монгол улсад өндөр үр ашигтай, эрчим хүчний алдагдал багатай цахилгаан дамжуулах шугам барих төсөл

 

0

 

1

 

ХОЛБОО БАРИХ

Цахим хаяг: jcmmongolia@gmail.com

Ажлын утас: +976 7700 0743

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 203 тоот

 

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ