Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.
Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө.
Энэхүү хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яамны хуулийн хэлтэсийн хуульч Нямхорол, Уур амьсгалын өөрчлөлт судалгаа хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Алтанзул нар оролцож Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хэрэгжүүлж буй засгийн газрын гол үндсэн бодлого хуулийн төслүүд олон улсын хамтын ажилгааны талаар товч мэдээллийг хүргэж мөн цаашид олон улсад ашиглагдаж буй сайн жишгийг хэрэгжүүлэх азийн орнуудтай уяалдаа хамтын ажиллагаагаа сайжруулах боломж нээгдлээ.