“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт


“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган   Мэдээ   Үйл ажиллагаа   Үндсэн төсөл хөтөлбөрүүд   "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтиын нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл   Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд хэрэгжиж буй төсөл   Хамтрагч төслүүд   Уур амьсгалын ногоон сан   Уур амьсгалын ногоон сантай харилцах үндэсний эрх бүхий байгууллага ба Үндэсний зохицуулагч   Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд итгэмжлэгдсэн байгууллага
2024-4-8

Баруун бүсийн сургалт

1087

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг. Конвенцод нэгдсэн орнууд хүлээсэн үүргээ биелүүлэх, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангахын тулд нийтлэг боловч ялгавартай бүрэн эрх, хариуцлагаа ухамсарлах үндсэн зарчмыг баримтлан хэлэлцээрийн 4,5-р бүлгүүдийг тус тус үндэслэн ил тод тэгш, хүртээмжтэй мэдээллээр бүх талуудыг хангахыг зорин ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймаг бүрээс оролцсон оролцогчдод өгөв.

            Энэ талаар дараах мэдээллийг хүргэж байна.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (NAP)төсөл

ЗОРИЛГО

  1. Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмрийн баримт бичиг, түүнд туссан үйл ажиллагаануудын хэрэгжилтийг хангах ба Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол улсын хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэх
  2. Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах
  3. Төсөл хөтөлбөрүүд болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах
  4. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар үр дүнд суурилсан сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулж, ойлголтыг нэмэгдүүлэх
  5. Үндэсний ба орон нутгийн түвшинд уур амьсгалтай холбоотой шийдвэр болон үндэсний дасан зохицох төлөвлөлтөд шаардлагатай мэдлэг чадавхыг дээшлүүлэх зорилгоор сургалт семинарыг зохион байгуулах юм.

СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ АГУУЛГА

  • Уур амьсгал, түүний өөрчлөлтийн шалтгаан
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ
  • Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ
  • Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний дасан зохицох төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явц, төлөвлөгөөний танилцуулга
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн төсвийн төлөвлөлт

ОРОЛЦОГЧ ТАЛУУД

Баруун аймгуудын Засаг даргын тамгын газар, Ус, цаг уур,орчны шинжилгээний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,, Онцгой байдлын газар, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Статистикийн хэлтэс

 

            Сургалтын арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун, идэвхи зүтгэл, санаачлагатай байлаа.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ