"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс: 1- р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг; 2-р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр өргөмжлөл, 1 сая төгрөг; Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье
"Уур амьсгалын өөрчлөлт" Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.
ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ. Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа. Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.
ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ. Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа. Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог
Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг
Уур Амьсгалын Ногоон Сангийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн уулзалт Хойд Макадон улсын Скопья хотод 2024 оны 3-р сарын 18-22 зохион байгуулагдаж байна. Дээрх уулзалтаар УАНС-ийн 2024-2027 онд хэрэгжүүлэх 2-р циклийн дүрэм журам, санхүүжилтийн механизмын талаар оролцогч улс орнуудад танилцуулж, ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд хэрхэн улс орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхийг бэхжүүлэх” ТА6859 MON төслийг Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын зарим сумдыг хамруулан хамтран хэрэгжүүлж байна
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхийг бэхжүүлэх” ТА6859 MON төслийг Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын зарим сумдыг хамруулан хамтран хэрэгжүүлж байна
НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм
Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллага, Үндэсний зохицуулагч нар үндэсний, бүс нутгийн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран Уур Амьсгалын Ногоон Сангаас дэмжлэг авахаар шаргуу ажиллаж байна. Улмаар 2015 оноос хойш Сангаас итгэмжлэл авсан үндэсний байгууллага болох ХасБанк, түүнчлэн олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллага, тухайлбал НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) зэрэг байгууллагуудтай хамтран ойролцоогоор 220 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тус Сангаар батлууллаа. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан бусад талуудаас ойролцоогоор 610 сая ам
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Хамтарсан Кредит Олгох Механизм нь хүлэмжийн хийн (ХүХ) ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтын кредитийг бий болгох хоёр талын буюу хамтарсан механизм юм. Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулан, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон. ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 17 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 5 төсөл бүртгэгдэж, 3 аргазүй батлагдан, гуравдагч талын этгээд буюу Хөндлөнгийн магадалгаа, нотолгоо хийгч 2 байгууллага бүртгэгдэн зөвшөөрлөө аваад байгаа билээ. ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл нь нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг
Төслийн нэр: Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь" төсөл Төслийн хугацаа: 2017 оны 11 сарын 01-нээс 2021 оны 10 сарын 31 Төслийн зорилго, зорилт: Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах, холбогдож ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих. Төслийн эцсийн үр дүн: Үндэсний Хүлэмжийн хийн тооллогын систем нь тогтмол бөгөөд тасралтгүй сайжрах чадавх бэхэжсэн байна. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна. Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн, тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна. Суурь мэдээлэл: Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC\НҮБУАӨСК)-ын хүрээнд 2014 он хүртэл хүлэмжийн хийн тооллогыг 2 удаа хийж гүйцэтгэсэн. Гэвч эдгээр нь төсөл хэлбэрээр хэрэгжсэн ба институцийн нэгдсэн тогтолцоо болон техникийн мэргэшсэн боловсон хүчний чадавх сул зэрэг хүчин зүйлээс болж хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар хийх боломжгүй байв
Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 09 сараас 2021 оны 12 сар Төслийн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино. Төслийн зорилт: Үндэсний дасан зохицох төлөвлөлттэй (ҮДЗТ) холбоотой арга хэмжээг боловсронгуй болгоход гол оролцогчдын институцийн болон техникийн чадавхыг сайжруулах Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг (үе шат, оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг гэх мэт) боловсруулах 1.2 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хувилбарууд болон арга хэмжээг тодорхойлох 1.3 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар бодлого стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх Уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний системийг бий болгох 2.1 Тогтвортой ажиллагаатай уур амьсгалын мэдээллийн системийг бий болгох 2.2 Дасан зохицох нэн тэргүүний хувилбаруудын өртөг-үр ашгийн дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх тогтолцоог бий болгох 3. ҮДЗТ-ийн явцыг тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн стратеги боловсруулах 3.1 Урт хугацааны дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн хэрэгцээг үнэлэх 3.2 Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох стратегийг боловсруулах 4
Төслийн нэр: Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтын (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 04 сарын 15-аас 2022 оны 03 сарын 15 Төслийн зорилго: 2020 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК) түүний Парисын хэлэлцээрт заасан Ил тод байдлын тогтолцооны хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг тайлагнах зорилтыг хангах. Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, ой болон бусад газрын ашиглалтын салбарын хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэр, шингээгч болон Үндэсний хувь нэмэр баримт бичигт тусгасан хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, ахиц дэвшлийг хэмжиж болохуйц байдлаар тайлагнах чадавхыг бий болгож бэхжүүлсэн байна. Төслийн зорилт: Бүрэлдэхүүн хэсэг 1
Хасбанк ХХК нь 2016 оны 10-р сард УАНС-аар магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Монгол улсын төдийгүй дэлхийн анхны итгэмжлэгдсэн хувийн арилжааны банк юм. Хасбанк нь жижиг буюу 10-50 сая ам
ХХБанк нь үйл ажиллагаандаа тогтвортой, хариуцлагтай байдлыг чухалчлан байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлэх замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгохыг эрмэлзэн ажиллаж байна. ХХБанк нь УАНС-д шууд хандах эрхтэй үндэсний байгууллагын (Direct Access Entity) хувьд 50-250 сая ам
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв