Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган /  2022-5-25
312

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний  эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг  бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалыг яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй  “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавх бэхжүүлэх” төслийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг 2.2.2-д заагдсан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.Үүнд:

  • Дасан зохицох арга хэмжээний эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан ДЗХҮС-ийг уур амьсгалын өөрчлөлтийн дунд болон урт хугацааны уур амьсгалын өөрчлөлтийн сценари, төсөөлөл, эрсдэл ба эмзэг байдлыг үнэлгээ, голлох ландшафт/ бүс нутгийн онцлогийг харгалзан боловсруулах;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн дунд болон урт хугацааны төсөөлөл, сценари, эрсдэл ба эмзэг байдлыг үнэлгээ, голлох ландшафт/ бүс нутгийн онцлогийг харгалзсан ДЗХҮС-ийн  удирдамж/ гарын авлагыг  боловсруулж, Үндэсний дасан зохицох платформтой холбох.

Тус системийг хөгжүүлэхдээ төслийн үйл ажиллагаа 2.2.1-ийн хүрээнд өмнө хийгдсэн “Хөгжлийн хэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдал, одоо хэрэгжиж байгаа буй төлөвлөө, экосистемийн үнэлгээ болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өндөр настай иргэд, хүүхдүүдийн эмзэг, өртөмтгий байдлын ялгаанд үндэслэн, дасан зохицох арга хэмжээний хэрэгжилтийг эрэмбэлэх үндэсний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох” зөвлөх үйлчилгээний хүрээнд  гарсан үр дүнд тулгуурлан, түүнийг нарийвчлан дэлгэрүүлэх, улам боловсронгуй болгох арга зарчимд суурилна.

 

Зөвлөх үйлчилгээний шаардлагыг хангасан Хөгжлийн эдийн засаг, статистик, хүрээлэн буй орчны ухаан чиглэлээр мэргэшсэн багийн ахлагч арваас (10) доошгүй жилийн туршлагатай, байгаль орчны шинжлэх ухаан, төрийн бодлого, эдийн засаг болон холбогдох чиглэлээр  мэргэшсэн 8-аас доошгүй хүнтэй зөвлөх баг бүрдүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

 

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл буюу CV, өмнө нь Англи, Монгол хэл дээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт 3-аас доошгүй) мэдээллийг ирүүлнэ. 

 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ хамт ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх, ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ. /гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт,тодорхойлолт/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
  • Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудасны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт ирүүлнэ.

 

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд +51266288, 77091142 утсаар 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт багтаан хүргүүлэх. 

 

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын II байр, 210 тоот

 

Холбоо барих этгээд: УАӨГ-ын мэргэжилтэн А.Зоригт

 Утас: +51266288





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ