Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган /  2022-5-25
412

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлтийн (ҮДЗТ)  явцын хяналт, үнэлгээний системийг боловсруулах, Монгол Улс дахь  хяналт үнэлгээний  өнөөгийн тогтолцоотой уялдуулан  ҮДЗТ-ийн явцыг хянах, үнэлэх  тогтолцоог бүрдүүлэх, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудыг сурган чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавх бэхжүүлэх” төслийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг 4-д заагдсан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.Үүнд:

 Монгол Улсын ҮДЗТ-ийн зорилтууд(байгаль орчин, нийгэм, жендер, эдийн засгийн хувьсагч хүчин зүйлүүд)-ын хэрэгжилт, үр дагавар, үр дүнг үечилсэн байдлаар мөшгөх, тайлагнах явцын хяналт, үнэлгээний системийг боловсруулах;

  • Монгол Улс дахь одоогийн үндэсний Хяналт үнэлгээний тогтолцоонд үндэслэн ҮДЗТ-ийн үйл явцын хяналт, үнэлгээний тогтолцоог институтчилэх, Монгол Улсын хяналт үнэлгээний тогтолцоонд ҮДЗТ-ийн хяналт, үнэлгээний системийг уялдуулах удирдамж/ гарын авлага боловсруулах ба энэхүү системийг ҮДЗТ-ийн платформд байршуулах;
  • ҮДЗТ-ийн үйл явцыг хянах, үнэлэх явцад гарын авлага болон хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар  шийдвэр гаргагчид, хөгжлийн бүс нутаг эсвэл аймаг, дүүрэг, салбарын түвшний  мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагуудын ажилтнуудыг сургалтад хамруулж, чадавхжуулах.

Зөвлөх үйлчилгээний шаардлагыг хангасан Хөгжлийн бодлого, хяналт үнэлгээ, статистик чиглэлээр мэргэшсэн багийн ахлагч арваас (10) доошгүй жилийн туршлагатай, байгаль орчны шинжлэх ухаан, төрийн бодлого, эдийн засаг болон холбогдох чиглэлээр  мэргэшсэн 8-аас доошгүй хүнтэй зөвлөх баг бүрдүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

 

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл буюу CV, өмнө нь Англи, Монгол хэл дээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт 3-аас доошгүй) мэдээллийг ирүүлнэ. 

 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлэн хамт ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх, ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ. /гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт,тодорхойлолт/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
  • Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудасны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт ирүүлнэ.

 

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд +51266288, 77091142 утсаар 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт багтаан хүргүүлэх. 

 

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын II байр, 210 тоот

 

Холбоо барих: УАӨГ-ын мэргэжилтэн А.Зоригт

 Утас: +51266288





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ