Уур амьсгалын чиглэлээр ажлын үр дүнг бататгах хурлыг зохион байгуулав

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган
2021-11-10
4135

Уур амьсгалын үйлчилгээний систем, түүний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх , боловсон хүчийг бэлтгэх, чадавх дээшлүүлэх ажлын үр дүнг бататгах хурлыг зохион байгуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

 Энэхүү төслийн хүрээнд “Уур амьсгалын үйлчилгээний систем” цахим платформыг  УЦУОСМХ бүтээсэн ба тус системийг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, чадавх дээшлүүлэх ажлын үр дүнг бататгах хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

 Хурлын үеэр уг системийг  сайжруулах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх судалгаа болон системийг ашиглах гарын авлага, холбогдох сургалтын материалыг зорилтот хэрэглэгчдэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

  Хурлын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, NAP төслийн захирал А.Энхбат, УЦУОСМХ-ийн захирал Г.Сарантуяа нар нээж үг хэллээ . Тус хуралд холбогдох байгууллагууд болон их дээд сургуулиудын 80 гаруй төлөөлөгчид оролцов.

 





Сэтгэгдэл бичих

Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ