Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх бэхжүүлэх сургалт болж байна

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган
2021-12-9
7330

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ДАСАН ЗОХИЦОХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ҮР ДҮН БОЛОН ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙГ ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛАХ, ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Уг төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг хянах, удирдахад шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулах ажлын үр дүн болон үндэсний тодорхойлсон хувь нэмрийг орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, иргэдэд танилцуулах, сурталчлах, санал солилцох, үндэсний чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 8-10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын зорилго нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцогч талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд оршино.

Уг сургалтаар төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээгээр хийсэн Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний дасан зохицох төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг хянах, удирдахад шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулах ажлын үр дүн; Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгааны нэгдсэн үнэлгээ; жендэр, орхигдсон бүлгийн эмзэг байдлын судалгааны үр дүн болон NDC буюу дэлхийн дулаарлыг сааруулахад Монгол Улсын оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн платформ, Уур амьсгалын үйлчилгээний системийг тус тус танилцуулав.

Мөн байгаль орчны салбарт уур амьсгалын чиглэлээр хэрэгжиж буй зарим бодлого арга хэмжээ, донор байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхойлох  болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн байгууллагуудын үүрэг оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Cургалтын үйл ажиллагааг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, (NAP) төслийн захирал А.Энхбат, төслийн зөвлөх З.Батжаргал нар үг хэллээ. Тус сургалтад 21 аймгийн Байгаль орчин, уур амьсгалын газрын 100 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ