Урилга

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган /  2022-3-30
773
 
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОГТОЛЦОО БА ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ХҮРЭЭНД
ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН УУР АМЬСГАЛТАЙ ХОЛБООТОЙ
ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

2022 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдөр
Улаанбаатар хот
 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.

 
Энэхүү сургалтад байгаль орчны болон бусад холбогдох салбарын мэргэжилтэн, албан хаагчдыг хамруулснаар уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, түүний байгаль, нийгэм эдийн засагт нөлөөлж буй сөрөг нөлөөллийг үнэлэх, оновчтой хариу арга хэмжээ буюу дасан зохицох, мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, үндэсний болон олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх стратеги зорилтод бодитой хувь нэмэр оруулах болон санхүүжилтийг татах зэрэг асуудлуудын хүрээнд өргөн хүрээний мэдээлэл, мэдлэгийг хамруулж байгаагаараа онцлог юм.
 
Хавсралтаар сургалтын хөтөлбөр болон албан бичгийг хүргүүлж байгааг хүлээн авна уу.
Зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй и-мэйлээр хүргүүлэх болно. Оролцох боломжийн талаар доорх хаягаар хариу и-мэйлээр эсвэл утсаар шууд холбогдон мэдэгдэнэ үү.

А.Даваадорж – 7709 1142, 9902 9827
Ө.Даваасамбуу - 7000 0743, 9900 9852 
Б.Дашням – 7714 2020, 9990 8321
 
Хүндэтгэсэн,
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, төслийн нэгжүүд
 
 
 
 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ