ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган
2024-3-11

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох сэдвээр

31924

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ган, зуд, шороон болон цасан шуурга, ой, хээрийн түймэр зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 78.2 хувь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртсөн нь хөдөө, орон нутгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

Иймд орон нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөлөл, таагүй үр дагаврыг судалсны үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг өөрсдийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн онцлогт тохируулан тодорхойлж, хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөтэйгээ уялдуулан хэрэгжүүлэхээс гадна хүн бүр, дор бүрнээ мэдлэг мэдээлэлтэй байж, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран орон нутгийн төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхийг бэхжүүлэх, аймгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах, дэмжих зорилгоор хоёр өдрийн сургалтын хөтөлбөр боловсруулж байгаа билээ.

Өвөрхангай аймаг өөрсдийн хүсэлтээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх анхны аймаг болж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, анхны уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран боловсруулсан сургалтын хөтөлбөрийг анх удаа танилцуулж, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 5 алхамын дагуу ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаа.

Цаашид бүсчилсэн сургалтуудыг орон даяар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлсэнээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох замаар ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг байдлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой болох юм.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ