“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.


“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган   Мэдээ
2024-5-30
2592

      Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс санаачлан ХААИС, МУИС, ШУТИС, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн шингээлт, ялгарал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.

  Хурлын зорилго нь Монгол улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, ач холбогдол болон байгаль орчинтой зөв зохистой харьцах, ашиглах, хамгаалах зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгох явдал юм.

Тус хуралд мал аж ахуй, газар тариалан, хөрс судлал, эрчим хүч, барилга байгууламж, байгалийн нөөц, биологийн олон янз байдал зэрэг салбаруудын хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох судалгаа шинжилгээний арга аргачлалыг оновчлох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түүнд дасан зохицох арга замын талаар 20 гаруй илтгэл хэлэлцэж байна.

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

 Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхим

Хэзээ: 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

 

Арга хэмжээ

Илтгэгч, тайлбар

Бүртгэл

Нийт оролцогчид

Нээлт

Ш.Цэрэндулам, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн̆ газрын дарга, доктор

Ж.Чойханд, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал, доктор

Б.Баярмаа, ХААИС-ийн ЭШИГ-ын судалгаа, инновацын албаны дарга, доктор

Ц.Баатарчулуун, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, профессор

Нийт оролцогчид дурсгалын зураг авхуулах

Уур амьсгалын өөрчлөлтийн Монгол улсад нөлөөлж буй нөлөөлөл, эрсдэл, даван туулах арга зам

Д.Дагвадорж, “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн тэргүүн, доктор (Sc.D)

Эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулах бодлого

Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн шингээлтийн судалгааг хийх зарим аргачлал

Б.Ундрах-Од, “Төв азийн хөрс судлалын холбоо”-ны тэргүүн, доктор

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга зам, барилгын эрчим хүчний хэмнэлт

Ж.Ганхуяг, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв

Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх нь

Э.Энхбат, НҮБ-ийн Төслийн үндэсний зохицуулагч, доктор

Хивэгчээс ялгарч буй метан тодорхойлсон дүн

Ч.Уранхайч, Л.Алтанцэцэг, Д.Сангажав,  Г.Удвал, МААЭШХ-ийн Тэжээлийн шингэцийн лаборатори, магистр  

Бог малаас ялгарч буй хүлэмжийн хийн математик тооцоо

Д.Цэвээннамжил, Э.Отгонжаргал, ХААИС-ЭЗБС-ийн Статистик, эконометрийн тэнхим, доктор

Биологийн идэвхт бодис өндөртэй ургамлыг хивэгчийн метан бууруулахад ашиглах

С.Отгонпүрэв, Г.Отгондэмбэрэл Н.Нямсүрэн, Э.Баярмаа

ХААИС-ХШУС-Химийн тэнхим, доктор

 

Уриншийн хувилбаруудад хөрсний нүүрсхүчлийн хийн ялгарлыг судалсан дүн

Ж.Отгон,Н.Оюундалай магистр, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, магистр

Хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийн ялгарал

Т.Энхдөл, Б.Уянга МУИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчин, инженерчлэлийн тэнхим, дэд профессор, доктор

Аж ахуй нэгж байгууллагын түвшний хүлэмжийн хийн ялгаруулалт, түүнийг бууруулах арга замууд

Д.Ундрал, Р.Хосбаяр, Ногоон Орбит Стандарт Тогтолцоо ТББ, магистр

 

Бэлчээрийн ургамлын идэмжит чанарын өөрчлөгдөл

Д.Нямбаяр, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим, дэд профессор, доктор

Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь: Байгалийн хадлан бэлтгэлийн асуудал

Ч.Ууганбаяр

ХААИС-ХШУС-Биологийн тэнхим, магистр

 

Нүүрстөрөгч, азот, фосфорын эргэлтэд оролцдог хөрсний энзимийн идэвхэд, хөрс болон уур амьсгалын хүчин зүйлийн нөлөөг монгол орны хур тунадасны градиентийн дагуу судалсан үр дүн /ханан илтгэл/

Б.Хишигмаа, Х.Оюухан, Д.Пунсалдулам, Ж.Баярмаа, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим, Биохимийн лаборатори

 

Туул голын сав газрын эхэн хэсэг дэх урсцын загварчлал ба уур амьсгалын өөрчлөлт

Ц.Адъяасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, магистр

Байгальд ээлтэй ногоон барилга, ногоон орчин

Д.Болормаа, Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хот байгуулалтын газрын ахлах шинжээч

Устөрөгчит энергийн эх үүсвэрийн судалгаа

М.Довчинванчиг, ХААИС, ХШУС-ийн Физик, математикийн тэнхим, доктор

Ногоон бүсийн ойн хөрсөн дэх карбоны агууламжийг судалсан дүнгээс  (Богдхан уулын Ар, Өвөр Зайсан дахь ногоон бүсийн ойн хөрсний жишээн дээр)

А.Хишигсайхан, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн магистрант

Хиймэл дагуулын мэдээнээс нүүрсхүчлийн хийн агууламжийг тооцоолох нь

Б.Хонгорзул, МУИС, Газарзүйн тэнхимийн оюутан

Ургамлын биомассын таамаглалд ARIMA загвар ашиглах нь

Б. Буянгэрэл, МУИС, Газарзүйн тэнхимийн оюутан

Бэлчээрийн судалгаанд хайбрид технологи ашиглах боломж

С. Маралгоо, МУИС, Газарзүйн тэнхимийн оюутан

Хүнсний дахиврыг дахин ашиглах боломжийг судлах

С.Энэрэл, ХААИС, МААБС-ийн 4-р дамжааны оюутан

Хаалт

И.Баярбат, ХААИС-ХШУС-ийн захирал, доктор

 

 

 

Зохион байгуулагч:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв
  • Хөдөө аж ахуйн их сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  • Монгол улсын их сургууль, Байгалийн ухааны салбар сургууль

Санхүүжүүлэгч :

  • Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв
  • ХААИС-Монгол орны бэлчээрийн зарим ургамлыг ашигласан шинэ нэр төрлийн фитоген тэжээлийн нэмэлт хамтарсан төсөл NSFC-2022/02

Дэмжигч :

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газар
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ