Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагаагзаавар, стандартын дагуу хөтлөн явуулах,төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Материалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү
2022 оны 10-р сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудал Crystal танхимд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн зөвлөх багууд болон оролцогч талуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцэд нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсгийг байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа. Эргэн санавал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гарган Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2022 оны 05 сарын 09-20-ны өдрүүдэд COP15 дугаар хурлаас гаргасан. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна
Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2019-2022 онд “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол улсын өндөр уулын бүс болон Говийн бүсийн иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж, түүнд хэрхэн дасан зохицож байгаа талаар нөхцөл байдлын шинжилгээ хийж, баримтат нэвтрүүлэг хийснээ толилуулж байна.
МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь сэдэвт хоёр өдрийн хурлыг 7-р сарын 6-7-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулган Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэгдэж байна. Энэхүү хурал нь эрдэмтэн, судлаач, идэвхтэн залуус, шинжээч зэрэг иргэний нийгмийн бүхий л оролцогч талуудыг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлт, түүний Монголын улсад үзүүлэх нөлөөллийн хүрээнд хамтран төлөвлөж, санаачилж, хэлэлцэж, хамтран ажиллах боломжийг олгох юм
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгууллаа.
"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хүрээнд байгаль орчин-экологийн урт хугацааны судалгааны ажлыг дэмжих судалгааны тэтгэлэг олгосон билээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү хуралдаанаар ярилцсан асуудлуудыг Үндэсний уур амьсгалын үндэсний хорооны ээлжит хурлаар хэлэлцүүлэх юм.
Энэ удаагийн дугуй шинээрийн хэлэлцүүлэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Уур амьсгалын судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Ерөөлт, Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч Доктор З.Батжаргал болон ХасБанк, Худалдаа Хөгжлийн Банк, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Германаы олон улсын хамтын ажиллагааны байгуулллага (GIZ), Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага (GGGI), Азийн сан зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцов.
Өнөөдөр буюу 03 дугаар сарын 23-нд ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР тохиож байна. Энэ жилийн дэлхийн цаг уурын өдрөөр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг яг одооноос эхэлцгээе” буюу эрт анхаарал хандуулан арга хэмжээ авахыг уриалж байгаа юм
НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, түүнээс хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэж байжээ. Энэ өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахад оршдог юм
Өнөөдөр буюу 03.21 бол олон улсын ойн өдөр. Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж байжээ. Манай дэлхий дээр хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Монгол орны газар нутгийн хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг. Үүнийг дагаад олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болж өгдөг. Жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь “Уур амьсгалын санхүүжилт ба Уур амьсгалын ногоон сан” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал буюу төслийн эцсийн хурал 2022 оны 02 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ) хийх чадавхыг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн дөрвөн талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг БОАЖЯ-ны харъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв” (УАӨСХАТ) хэрэгжүүлсэн юм. Тус хурлыг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам үг хэлж УАӨСХАТ-ийн захирал Б.Ерөөлт хурлыг удирдан явуулав
Энэхүү уулзалтын зорилго нь Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн арга хэмжээний төлөвлөгөө, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар зөвлөлдөхөд оршино.
Улаанбаатар хотын чадавх бэхжүүлэх сургалт 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.
Энэ оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Их Британийн Глазго хотноо болж буй COP26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хяналтандаа авахад асар чухал ач холбогдолтой билээ
Агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэсэгчилсэн болон төвлөрсөн дулаан хангамжыг сайжруулах чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс гарсан үр дүнг олон нийтэд танилцуулах, сурталчлах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготойгоор Уур Амьсгалын Ногоон Сангийн "Монгол улсад хүлэмжийн хийн ялгарал багатай хэсэгчилсэн дулаан хангамжийн системийг хөгжүүлэх нь" төслийн хүрээнд энэхүү нэвтрүүлгийг бүтээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг 2021.10.04 - 11 хооронд өрнүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" ТӨААТҮГазар уг хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм
Эрчим хүч, дулааны үйлдвэрлэлийн маш том асуудал манай ЗГ-ын өмнө тулгарч байна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Баасан гарагт Төрийн ордны Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолын үеэр ард иргэдэд хандан үг хэлэхдээ “Эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус, агаарын бохирдол, уул уурхай үйдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах идэвх санаачилгыг төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзнэ” гэсэн юм.
Юуны түрүүнд миний бие Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс удахгүй болох Ерөнхийлөгч Байдены Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж буй энэхүү чухал үйл ажиллагааны зохион байгуулагч нарт талархлаа илэхийлье.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 40 улс орны удирдагчдыг Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтад урьжээ. Ерөнхийлөгч мөн уур амьсгалын хүчирхэг манлайлал гаргасан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий эсвэл нүүрстөрөгчийн ялгаралгүй эдийн засгийн замналд шинэлэг зарчмаар явж байгаа орнуудын удирдагчдыг урьсан байна. Энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан АНУ-ын хувьд Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж орсноор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манлайлагч орон болохоо харуулах гадаад бодлогын чухал алхам болж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн тус уулзалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж байгаа нь олон улсын “Эх дэлхийн өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар орон нутгийн иргэд, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх төсөлд гарын үсэг зурлаа.
Өнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа
Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм. Тодруулбал аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн ирэх 11-р сард Гласгов хотноо зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хуралд оролцох асуудлаар санал солилцсон юм.
Энэхүү дугаарын зочноор байгаль орчны мэргэжилтэн Б.Онон оролцлоо. Тэрээр саяхан Кембриджийн их сургуульд Conservation Leadership (Байгаль хамгааллын манлайл...
Өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Германы Сэргээн босголтын зээлийн банкны суурин төлөөлөгч Михиал Сумсирыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцож аялал жуулчлалын салбарын талаар мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв. Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв. КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар гэдгийг уулзалтад оролцогч талууд дуу нэгтэй зөвшөөрөв
Ирэх дөрвөн жилд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүртээмжтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар буур...
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Уртнасан сайд тамгаа гардлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ
Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм. ОББҮХ нь 2020 онд Агаар, хөрсний бохирдол болон хог хаягдлыг бууруулах чиглэлд томоохон ажлуудыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа
Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн 21 дэх удаагийн хурал өнгөрсөн 10 дугаар сард бол хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд нийт 1 тэрбум ам.долларын санхүүжилт олголоо.
Өнөөдрийн хувьд ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээгийг харин ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламж болон ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаасан юм. Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод, бут, сөөг тарьснаас 98.5 хувь нь ургаж байна.
3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ дугаарт Ус цаг уур...
Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Ч...
Удирдлагын академийн захирал
Уур амьсгалын өөрчлөлт нь XXI зуунд дэлхий дахинд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас бидний амьдрах орчин өөрчлөгдөж мөнх цаст уул, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа. Цаашид хүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьсгалын удаан хугацааны өөрчлөлт нь агаарын температурыг нэмэгдүүлээд зогсохгүй үер ус, байгалийн гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна
Хятад улсын хүлэмжийн хийн ялгарал нь газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарыг оруулахгүйгээр дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 27 орчим хувийг эзэлдэг бөгөөд дотоод болон гадаад дахь үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлдэг. Хятад улс бодлогынхоо хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн Үндэсний Тодорхойлсон хувь нэмрээ боловсруулсан бөгөөд хэрэв зорилтдоо хүрнэ гэж үзвэл 2030 он гэхэд тус орны хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ ойролцоогоор 13.7-18.4Гт.СО2-экв болно гэж тооцоолжээ. Хятад улс өнөөгийн бодлогын дагуу явбал хүлэмжийн хийн ялгарал нь 2030 он хүртэл өсөх хандлагатай боловч 2020 оны сүүлээс өсөлтийн хэмжээ аажмаар буурахаар ажиглагдаж байна. Харин 2019 оны 12 дугаар сараас хамгийн анх Хятад улсын Үхань хотноо дэлгэрсэн Коронавирус буюу КОВИД-19-ийн нөлөөнөөс үүдэн сүүлийн хоёр долоо хоногт Хятадын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ дөрөвний нэгээр буурсан болохыг эрдэмтэд тогтоожээ
Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо байгуулсан нь 1988 оны 11 сард Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ)-г байгуулсан. Өнөөдрийг хүртэл УАӨЗГМХ-ны үнэлгээ нь олон улсын хэлэлцээрийн шинжлэх ухааны үндэс суурь болдог
Австрали Улсад сүүлийн хэдэн арван жилийн туршид тохиолдоогүй ой, хээрийн түймрийн гамшиг өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна
Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 196 орны төлөөлөгчид болон Европын Холбоо хамтран Катовице хотноо хоёр долоо хоногийн турш хэлэлцсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн COP24 Бага хурал амжилттай болж өндөрлөв. 2015 онд гэрээлсэн Парисын хэлэлцээрийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэх хүрээнд олон хурал, зөвлөгөөнүүд болж амжилттай хэлэлцээрүүдийг хийлээ. Хоёр долоо хоногийн турш өргөн цар хүрээнд авч хэлэлцсэний нэг хэсэг нь суурь зарчмын асуудлууд, харин нөгөө хэсэг нь илүү техникийн шинж чанартай дэлгэрэнгүй асуудлуудыг авч хэлэлцсэн
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 24 дүгээр бага хурал 2018 оны 12 дугаар сарын 2-14-ний өдрүүдэд Польш Улсын Катовице хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд 200 гаруй улс болон бусад төрийн бус байгууллагууд оролцлоо
Парисын хэлэлцээр дэх ойжуулалтын үүрэг Парисын хэлэлцээрт антропогенийн хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг хүссэнээ илэрхийлсэн байдаг. Энэ зорилгод хүрэхэд бүх улсын засгийн газрууд үүрэг хүлээх ёстой бөгөөд учир нь дэлхий нийтийн хүчин чармайлтаар нэгдсэнээр зөвхөн хүрэх боломжтой. Парисын хэлэлцээрийн тав дахь зүйл нь энэ баримт бичгийн үндсэн байр суурийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгдөг учраас хамгийн чухал зүйл заалтуудын нэг бөгөөд энэ зууны хоёр дугаар хагас гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилгыг тусгасан байна
2018 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын бүрдэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажиллаж байна.
Катовице хотын Силесиа Их сургуулийн оюутан, хурлын залуу оролцогч Тереза Баждол “Одоо залуу үе дуу хоолойгоо хүргэх цаг, бидэнд тийм эрх бий” гэж хэллээ. Жил болгон зохион байгууллагддаг тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд залуучуудын төлөөлөл болж маш олон залуучууд ирж оролцдог билээ. Тэд санал санаачлага дэвшүүлж, бусад төлөөлөгчдийг уриалж, явц дундын ажлуудтай танилцаж, хурлын хажуугаар болох арга хэмжээнүүдэд оролцож, мөн өөрсдөө тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг олон зүйлсийг хийж амжуулдаг
НҮБ-ын Хүний эрхийн Тунхаг Бичгийн 70 жилийн ойн өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн гишүүд төлөөлөгчид хүний эрхийг хамгаалахаар яваад амь насаа алдсан төлөөлөгчдөө эргэн дурслаа. Катовице дэх Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжлэхэд сайдууд, хэлэлцээрийнхэн 2020 оноос өмнөх уур амьсгалын үйл ажиллагаа болон уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлууд дээр төвлөрч хэлэлцлээ. Даваа гарагт бүтэн өдрийн турш COP хурлын Ерөнхийлөгчийн алба Парисын Хэлэлцээрийн Үйл ажиллагааны Хөтөлбөрийн хүрээнд гол асуудлуудыг хөндөн ярилцав
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар дэлхийн дулаарлыг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн зорилго бүхий НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурлын эхний долоо хоногийн онцлох үр дүн
Дэлхий нийтээр 2015 оны Парисын Хэлэлцээрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн уур амьсгалын талаар дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн чуулж буй өнөө цагт Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас "Энэ бол зөвхөн эх дэлхийд ашигтай зүйл биш, агаарын бохирдлыг бууруулснаар бид нэг сая хүний амийг бас аврах асуудал юм" гэж мэдэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Др. Проф
Уур амьсгал болон Цэвэр агаарын эвслийн Дээд хэмжээний 10 дугаар уулзалт нь уур амьсгалын богино-насжилттай бохирдлыг бууруулах хүрээнд Катовице хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлын үеэр зохион байгуулагдах юм. УАЦАЭ нь засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага зэргээс бүрдсэн олон улсын сайн дурын эвсэл бөгөөд богино-насжилттай уур амьсгалын бохирдлуудыг буурулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно (УАБНББ). Энэхүү эвсэл нь 2012 оны 2 дугаар сард Бангладеш, Канад, Гана, Мексик, Швед, АНУ зэрэг орнуудын НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөртэй хамтран байгуулсан юм
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн 24 дүгээр Бага хурал нь олон талын оролцоог хангасан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн томоохон арга хэмжээ болж байна. Энэхүү Бага хурлын цар хүрээг илтгэх тоон үзүүлэлтийг та бүхэнд хүргэе. Катовице хотноо болж буй COP24 Бага хуралд ойролцоогоор 30 000 зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод үйлчилхээр 500 сайн дурын ажилчид ажиллаж байна. Оролцогчдод зориулж 8 том хурлын бүс байх бөгөөд тэнд дэд хуралдааны танхим, хэвлэлийн өрөө, уулзалтын өрөө, оффис өрөө, цахим орчны өрөө, зочдын ажиллаж, амрах өрөө зэрэг зуу, зуун өрөө, танхимуудыг нэрлэж болохоор байна
Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ
Лхавга гарагийн Катовице дэх Уур амьсгалын Бага хурал техник мэргэжлийн хэлэлцээрээр үргэлжиллээ. Шийдвэр гаргагчид Парисын Хэлэлцээгийн Ажлын Хөтөлбөрийн (PAWP) гол үйл ажиллагааны талаар улс төрийн түвшинд ярилцаж эхэлсэн юм. Бүтэн өдрийн турш албан бус зөвлөгөө болон бүлгийн хуралдаануудад төлөөлөгчид санхүүжилтээс авахуулаад ил тод байдлын хүрээнд авч хэлэлцлээ
Хүлэмжийн хийн ялгарлын талаар урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд түгшүүрийн дохио өгсөн НҮБ-ийн хурлын дараа 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга зам, цаашдын алхамуудыг тодорхойлох юм. Хэлэлцээрийн хүрээнд, дэлхийн дулаарлыг 2°C -ээс бууруулж, 1.5°C.-д ойртуулах зорилго тавин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх улс орнууд хичээн зүтгэхээр гарын үсэг зурсан болно. ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУГУЙ ЖИЙХ НЬ Катовице хот нь Польш улсын өмнө зүгт байрлах бөгөөд нүүрсний уурхайн түүхтэй хот юм. Энэхүү хотноо өрнөж буй хоёр долоо хоногийн хурлын нээлт дээр Вена хотоос цахилгаан дугуйтай дугуйчид 600 км замыг туулан ирж хорт хийг бууруулахын тулд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахын ач холбогдлыг харуулсан үзүүлбэрээр эхэллээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн - COP24 буюу Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурал Катовице хотноо 12 дугаар сарын 2-14 өдрүүдэд тохиож байгаа билээ. Тус Бага хурал нь Байгаль орчны яамны байгаль орчны бодлоготой уялдан зохион байгуулагдаж байна. 26.000 гаруй зочид, төлөөлөгчидтэй энэхүү хурлын үр дүнд бид бүгд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм
Байгаль орчин, уур амьсгалын сан, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран “Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинарыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа. Семинарт тавигдсан илтгэлүүд: ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр - “Цаг уурын мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр - “Орчны чанарын хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ” УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа - “Гадаргын усны мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал - “Цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцоо, хөгжлийн хандлага” УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга П.Гомболүүдэв - “Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага” Байгаль орчин, уур амьсгалын сангийн зөвлөх З.Батжаргал - “Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо. Энэхүү семинараар Монгол орны цаг уур, орчны чанарын хяналт, цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход бодит хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна
COP24 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурал 2018 оны 12-р сарын 3-14-ны хооронд Польш улсын Катовице хотноо болно. Энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 30,000 гаруй байгаль орчны болон уур амьсгалын асуудал хариуцсан засгийн газрын тэргүүнүүд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын
Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн 21 дэх удаагийн хурал өнгөрсөн 10 дугаар сард бол хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд нийт 1 тэрбум ам.долларын санхүүжилт олголоо. Нийт 1 тэрбум 38 сая долларын санхүүүжилт бүхий 19 шинэ төсөл хөтөлбөрийг Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлсэн бөгөөд бусад эх үүсвэрүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг тооцвол нийт 4,2 тэрбум ам.доллар хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаануудад зарцуулагдах юм
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг уран бүтээлч, фото зурагчин Б.Тамир товчхондоо “Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана” гэж дүгнэн хэлжээ. Залуу уран бүтээлч Б.Тамир Швейцарийн Вале дахь аялалд явахдаа энэ бүх өөрчлөлт, үр дагавруудыг нарийгн сонирхон судалж уран бүтээлийн онгод санаагаар дүүрэн иржээ. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгал орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгал дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно
Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв