ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ2024-4-17

              ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АУДИТЫН ЗАР    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.     Ажлын зорилго, хамрах хүрээ   Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  Төслийг хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, батлагдсан  төсөвт  заасны дагуу 2022, 2023, 2024 оны 1-р улирлын санхүүжилт, түүний зарцуулалт болон тухайн хугацаанд Монгол улсын Засгийн Газрын зүгээс үзүүлсэн мөнгөн бус хувь нэмрийн тайланд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.     Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2022 оны 1 сараас 2024 оны 4 дугаар сарын 01 хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтад аудит хийх. Төслийн 2022-2024 оны 4-р сарын 01-нийг хүртэлх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС, түүнд нийцүүлэн гаргасан  байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.  Санхүүгийн тайлан, төслийн зарцуулалтын тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх. Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт, СТОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах. Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.  Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулна. Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд   Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн байх. Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх Олон улсын төсөл /НҮБ-ын  Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүд/ дээр аудит хийж байсан туршлагатай  бол давуу тал болно. Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Сонгон шалгаруулалт   Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ2023-11-30

              ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АУДИТЫН ЗАР    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.     Ажлын зорилго, хамрах хүрээ   Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.  Төслийг хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, батлагдсан  төсөвт  заасны дагуу 2022, 2023, 2024 оны 1-р улирлын санхүүжилт, түүний зарцуулалт болон тухайн хугацаанд Монгол улсын Засгийн Газрын зүгээс үзүүлсэн мөнгөн бус хувь нэмрийн тайланд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.     Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:  Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2022 оны 1 сараас 2024 оны 4 дугаар сарын 01 хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтад аудит хийх. Төслийн 2022-2024 оны 4-р сарын 01-нийг хүртэлх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС, түүнд нийцүүлэн гаргасан  байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.  Санхүүгийн тайлан, төслийн зарцуулалтын тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх. Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт, СТОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах. Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.  Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулна. Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд   Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн байх. Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх Олон улсын төсөл /НҮБ-ын  Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүд/ дээр аудит хийж байсан туршлагатай  бол давуу тал болно. Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   Сонгон шалгаруулалт   Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна

''УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ,ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ'' ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2023-9-13

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР   Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08  дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус  үндэслэн “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   1. Албан тушаалд тавигдах шаардлага:    1.1. Нийтлэг шаардлага:  • Монгол Улсын иргэн байх; • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй; • Сэтгэцийн өвчин, эмгэггүй; • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх; • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх; • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх; • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх. 1.2. Тусгай шаардлага:    Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/65 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд:     “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/ Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Мэргэжил - Эрх зүй /0421/; - Төрийн удирдлага /041301/; - Менежмент ба удирдахуй /0413/; - Нягтлан бодох бүртгэл /0411/; - Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/ - Байгаль орчин /0522/ - Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан /0521/ - Олон улсын харилцаа /031202/ Мэргэшил Төр, бизнесийн удирдлага, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн байна. Туршлага Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх. 1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх. 1.2.3. Нэр дэвшигч нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байсан ажлын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн нарийн мэргэшлийн диплом, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.    2. Бүрдүүлэх материал:   2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);   2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);   2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);   2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;   2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;   2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;     2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.   2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.     3. Сонгон шалгаруулалт          Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:    3.1. Эхний  үе  шатанд  сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.    3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ.        4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг   Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.           Анхаарах зүйлс:        1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна. 3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ.  4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.  5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу.    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх "Эко ариун байгууламж ба жорлон" хэлэлцүүлэг боллоо2023-3-21

"Монголд зочлох жил 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд жуулчдын зам дагуу байрлах отоглох цэг ба стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, бодлого зохицуулалтын газраас зохион байгуулав.

Төслийн зөвлөх болон оролцогч талуудын уулзалт болж өнгөрлөө2022-10-29

2022 оны 10-р сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудал Crystal танхимд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн зөвлөх багууд болон оролцогч талуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Ажлын байрны зар2022-9-12

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна.   Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан   Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино.      Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана

Уур амьсгалын өөрчлөлт ба ХОТ форум зохион байгуулагдлаа2022-6-6

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгууллаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид түр ажиллах зөвлөх шалгаруулан авна2022-5-30

“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл

Төслийн санхүүгийн аудитын зар2022-5-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудлаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа2022-4-8

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Урилга2022-3-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нүүрстөрөгч багатай хотуудын олон улсын форумд урьж байна2021-11-18

2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.  

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.  

Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна. 

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл2021-3-21

НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм

Монгол хүний байгальтайгаа зохицон амьдрах ухаанд тогтвортой хөгжлийн зорилтууд багтсан байдаг2020-1-29

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

НҮБ-ЫН ТАЛУУДЫН 24 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН ТОЙМ2018-12-18

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 24 дүгээр бага хурал 2018 оны 12 дугаар сарын 2-14-ний өдрүүдэд Польш Улсын Катовице хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд 200 гаруй улс болон бусад төрийн бус байгууллагууд оролцлоо

Залуучууд СОР 24 Бага хуралд дуу хоолойгоо хүргэлээ2018-12-13

Катовице хотын Силесиа Их сургуулийн оюутан, хурлын залуу оролцогч Тереза Баждол “Одоо залуу үе дуу хоолойгоо хүргэх цаг, бидэнд тийм эрх бий” гэж хэллээ. Жил болгон зохион байгууллагддаг тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд залуучуудын төлөөлөл болж маш олон залуучууд ирж оролцдог билээ. Тэд санал санаачлага дэвшүүлж, бусад төлөөлөгчдийг уриалж, явц дундын ажлуудтай танилцаж, хурлын хажуугаар болох арга хэмжээнүүдэд оролцож, мөн өөрсдөө тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг олон зүйлсийг хийж амжуулдаг

“Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинар зохион байгуулагдлаа2018-11-29

    Байгаль орчин, уур амьсгалын сан, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран “Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинарыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.        Семинарт тавигдсан илтгэлүүд: ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр  - “Цаг уурын мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр - “Орчны чанарын хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ” УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа - “Гадаргын усны мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал - “Цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцоо, хөгжлийн хандлага” УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга П.Гомболүүдэв - “Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага”   Байгаль орчин, уур амьсгалын сангийн зөвлөх З.Батжаргал - “Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.      Энэхүү семинараар Монгол орны цаг уур, орчны чанарын хяналт, цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ.      Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход бодит хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ