Хурал, семинар
оны -р сараас оны -р сарын хооронд 
Бүгд
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.2024-3-18

Вьетнам улсад зохион байгуулагдсан Азийн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд хууль эрх зүйн орчинг сайжруулах тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сайн туршлагаа хуваалцах цаашлаад хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын дээд шүүхэд зөвлөмж боловсруулан хүргэх нэгдмэл нэг зорилгын дор нэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт семинар 2024 оны 3 сарын 16-17-ны хооронд 2 өдрийн турш болж өндөрлөлөө

Мах боловсруулах үйлдвэрийн бизнесийн загвар, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын сургалт2022-12-8

Мах боловсруулах үйлдвэрийн бизнесийн загвар, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллого

Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалт2022-11-30

Төсвийн тухай хуульд “эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах”, “төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах” нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж заасан.Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна”, “..

Монгол улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, Байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэх нь2022-11-30

Монгол улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх,  Байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэх нь

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт зөвлөгөөн2022-11-29

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт зөвлөгөөн

БОАЖЯамнаас зохион байгуулсан санхүүгийн ажилтнуудын сургалт2022-11-29

БОАЖЯамнаас зохион байгуулсан санхүүгийн ажилтнуудын сургалт

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг хэрэгжүүлэх аргачлалын сургалт2022-11-18

  Модул 1: Хүлэмжийн хийн талаарх суурь ойлголт, тээврийн салбарын үзүүлэх нөлөөлөл Модул 2: Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлал 

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурлын тэмдэглэл2022-11-6

Уур амьсгалын өөрчлөлтийн  Суурь конвенцын   талуудын  ээлжит  27 дугаар бага хурал (COP 27)  төлөвлөсөн хугацаандаа   буюу  11 дүгээр 18-нд   багтаж нэгдсэн  шийдвэрт хүрч чадаагүй  учир  хугацаа сунган 11 дүгээр  сарын 20  хүртэл хуралдав. 11 дүгээр сарын 1- 5 ны хооронд  манай улс  ордог 77-бүлэг ( G 77),  Африкийн бүлэг  зэрэг  сонирхлын  бүлгүүд   урьдчилан  хуралдаж  бодлогын хэлэлцүүлэг   хийж   6-наас 18-ны  хооронд    Конвенцын  Талуудын  27  дугаар Бага хурал (COP 27) ,   Китогийн   Протоколын  17  дугаар  уулзалт ( CMP 17) ,   Парисын Хэлэлцээрийн  4 дүгээр  уулзалт CMA 4) ,  түүнчлэн  Конвенцын  хэрэгжилтийн болон  Шинжлэх  ухаан , техникийн   туслах байгууллагуудын (  SBI,  SBSTA)  ээлжит  хуралдаанууд   буюу  нийтдээ  бие даасан   5  хурал  зэрэгцэн  хуралдаж   тус тусын хөтөлбөрийн дагуу   хэлэлцүүлэг өрнүүлж   холбогдох шийдвэр, зөвлөмжүүд гаргав.  Үүний зэрэгцээ Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган( World Leader Summit)    ,  Дээд түвшний хуралдаан (High Level Segment)   болж    УАӨ-ийг сааруулах,   өөрчлөлтийн    болзошгүй сөрөг нөлөөг  даван туулах,  түүнд дасан зохицох  бодлого, үйл ажиллагааны  чиг баримжааг гаргав. Монгол улсын  төрийн тэргүүн  Ухнаагийн Хүрэлсүх   Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган   дээр хэлсэн үгэндээ  Монгол улсын хувьд   хэдийгээр нөхцөл байдал амаргүй боловч  “Тэр бум мод”  уриа  дор  үндэсний  хөдөлгөөн  өрнүүлэн    хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэн УАӨ-ийг сааруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад  зохих  хувь нэмрээ оруулахын хамт  уур амьсгалын хуурайшилтын  эрчийг  бууруулахад чиглэсэн  давхар үр өгөөж  бүхий бодлого хэрэгжүүлж  энэ зууны дунд  хавьд   хүлэмжийн хийн ялгаралт  шингээлтийн  зөрөөг ойртуулж улмаар тэглэх,  дэлхий нийтийг хамарсан  метан хийн талаарх бодлого үйл ажиллагааг дэмжих  зэрэг  зарчмын санаа агуулсан мэдэгдэл хийлээ.     СОР 27 -гийн  үндсэн  хуралдаануудын  зэрэгцээ  нэмэлт  байдлаар  Конвенц, Протокол, Хэлэлцээр  хэрэгжүүлэх үйл ажиллагааны ололт амжилт,  саад бэрхшээл,  боломжит  шийдлүүдийн  хувилбарын талаар санал солилцох, туршлага хуваалцах  олон тооны  танилцуулга, хэлэлцүүлгийг (side events)  улс орнууд, олон улсын байгууллагууд  тус тусын  асар дээрээ зохион байгуулав. Хурлуудаар  хэлэлцсэн   гол асуудлуудаар  гаргасан  шийдвэрийн тоймыг   уг хурлын албан ёсны  дүн мэдээнд   тулгуурлан  гаргаж   урьдчилсан байдлаар  мэдээлэл болгон хүргүүлж байна. Хугацаа  сунгаж  11 дүгээр сарын  20-нд   хуралдсан  хаалтын хуралдаан  дээр  сонирхлын бүлгүүдийн төлөөлөл,  тухайлбал,  77-гийн бүлгийг төлөөлж Пакистаны  төлөөлөгч  хэлсэн үгэндээ   үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  технологи  дамжуулалт дээр  хөгжиж байгаа орнуудад дэмжлэг  үзүүлэх шаардлагатайг  онцолсон бол   Европын  Холбооны төлөөлөгч   хүлэмжийн хийх бууруулах талаар  улс орнуудын  хүчин чармайлт харилцан   адилгүй  бас сул,  тухайлбал,   нүүрснээс  татгалзахад чиглэсэн алхам  төдийлөн хийхгүй   байгааг  тэмдэглэв.  Жижиг арлуудын  хөгжиж байгаа  орнуудын төлөөлөл  энэ санааг  хурцатган  нүүрснээс татгалзах   тухайд  өмнөх   СОР 26  дээр  энэ талаар   хэлж байсан зүйлүүдээ  сануулав.   Гарз хохиролтой ( Loss and Damage)   холбоотой асуудал  энэ удаа дэмжигдэж түүний санхүүжилтийн   асуудал  зарчмын хувьд шийдэгдсэн талаар  үг хэлсэн нийт хүмүүс  сайшаан тэмдэглэсэн.  Харин  Япон улсын төлөөлөгч  санхүүжилтийн  асуудал  бүх шийдлийн хариу болж чадахгүй, дээр нь  энэ удаа  зөвхөн  санхүүжилт яриад  түүний хэрэгцээ шаардлагын  үндсэн асуудлыг  анх  яригдаж эхэлсэн хэмжээнд  хөндсөнгүй орхив  гэсэн шүүмжлэл бүхий  үг хэлэв. Доор  оруулсан мэдээлэлд  манай  улсын хувьд   анхааралдаа  авах   шийдвэр, дүгнэлтүүдийг  шар өнгөөр ялгаж  тодруулав.  Онцолж тэмдэглэмээр нийтлэг  асуудлыг цэнхэр өнгөөр  ялгав. Тайлан бэлтгэсэн:     З.Батжаргал   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, 2022 оны 11-р сарын 20 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP27 бага хурал өнөөдөр хаалтаа хийж, уур амьсгалын гамшигт нэрвэгдсэн эмзэг орнуудад “алдагдал, хохирол” санхүүжилт олгох шинэлэг тохиролцоонд хүрчээ.   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Стиэлл "Энэ үр дүн нь биднийг урагшлуулж байна" гэж хэлэв

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурал2022-11-6

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурал

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлалын сургалт2022-10-26

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлалын сургалт

Mongolia’s Climate Change Challenges2022-9-26

Mongolia’s Climate  Change Challenges

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ