Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ
Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагаагзаавар, стандартын дагуу хөтлөн явуулах,төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Материалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь ДДНХИ-ийн дэмжлэгтэйгээр “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн санхүүжилтээр дараах ажил гүйцэтгэх богино хугацааны 4 зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна. Зөвлөхүүд нь орон нутгийн шийдвэр гаргагчид, төрийн ажилтнуудад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр, хичээлийн хэрэгсэл, арга зүй боловсруулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Тавигдах шаардлага: • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой бөгөөд ногоон хөгжил, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй;• 2 түүнээс дээш жил дээрх сэдэв, мэргэжлээр албан бус боловсролын арга зүй, сургалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;• Багаар хамтран ажиллах, тайлан бичих туршлагатай,• Ижил төстөй ажлын туршлагатай; Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд: • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);• Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт); Дээрх бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ccrccmongolia@gmail.com цахим хаягаар эсхүл УАӨСХАТ-ийн 203 тоотод цаасаарирүүлэх боломжтой Жич
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв нь “Нярав”-ын ажлын байрны орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн сервер, сүлжээний тоног төхөөрөмж, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, тохиргоог хийх, шаардлагатай үед компютерийн үйлдлийн систем болон хэрэглээний програмууд суулгах, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, ажилчдын шилжилт хөдөлгөөн болоход санхүүтэй шилжилт тулгах, бүртгэлжүүлэх, өгөгдлийн сан, веб хуудасны сайжруулалтыг хариуцсан гэрээт үйлчилгээ (outsourcing) үзүүлэх мэдээлэл-технологийн компанийг хамтран ажиллахыг урьж байна.
Монгол Улсын Засгийн газар, олон улсын донор байгууллагуудын нэг болох Азийн Хөгжлийн Банктай хамтран Монгол Улсын байгаль орчин, байгалийн нөөцийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох,
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтын “Уур Амьсгалын Өөрчлөлт болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр-ийг орон нутгийн түвшний төлөвлөлтөд тусгах, уур амьсгалтын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна. Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино. Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний дасан зохицох төлөвлөлтийн гол үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлох, үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-гийн санхүүжилтээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Энэхүү төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратеги, зөвлөмжийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг тодорхойлох зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Энэхүү төслийн өртөг-өгөөжийн дүн шинжилгээнд үндэслэн үндэсний дасан зохицох төлөвлөгөөг санхүүжүүлэх стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв