Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ
Улаанбаатар хотын чадавх бэхжүүлэх сургалт 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын тухай Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн тухай, уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэслэл, Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, хүлэмжийн хийн үндэсний тооллогын тухай цаг уур, хүрээлэн буй орчин судлалын оюутнуудад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол УлсынЕрөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо.
Монгол орны үзэсгэлэнт газрууд
НҮБ-ын Хүний эрхийн Тунхаг Бичгийн 70 жилийн ойн өдрийг тохиолдуулан иргэний нийгмийн гишүүд төлөөлөгчид хүний эрхийг хамгаалахаар яваад амь насаа алдсан төлөөлөгчдөө эргэн дурслаа. Катовице дэх Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжлэхэд сайдууд, хэлэлцээрийнхэн 2020 оноос өмнөх уур амьсгалын үйл ажиллагаа болон уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлууд дээр төвлөрч хэлэлцлээ. Даваа гарагт бүтэн өдрийн турш COP хурлын Ерөнхийлөгчийн алба Парисын Хэлэлцээрийн Үйл ажиллагааны Хөтөлбөрийн хүрээнд гол асуудлуудыг хөндөн ярилцав
Лхавга гарагийн Катовице дэх Уур амьсгалын Бага хурал техник мэргэжлийн хэлэлцээрээр үргэлжиллээ. Шийдвэр гаргагчид Парисын Хэлэлцээгийн Ажлын Хөтөлбөрийн (PAWP) гол үйл ажиллагааны талаар улс төрийн түвшинд ярилцаж эхэлсэн юм. Бүтэн өдрийн турш албан бус зөвлөгөө болон бүлгийн хуралдаануудад төлөөлөгчид санхүүжилтээс авахуулаад ил тод байдлын хүрээнд авч хэлэлцлээ
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, тэр дундаа хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг уран бүтээлч, фото зурагчин Б.Тамир товчхондоо “Нарны дор зогсох бүхэн өөрийн сүүдрийг тусгана” гэж дүгнэн хэлжээ. Залуу уран бүтээлч Б.Тамир Швейцарийн Вале дахь аялалд явахдаа энэ бүх өөрчлөлт, үр дагавруудыг нарийгн сонирхон судалж уран бүтээлийн онгод санаагаар дүүрэн иржээ. Өртөгсдийн хуулийн дагуух бүх үйлдэл том жижиггүй байгал орчинд нөлөө үзүүлдэг. Бид хийсэн үйлдлээ зөв буруу гэж алинд нь ч тооцсон байгал дэлхий үүнд нь хариу үйлдэл үзүүлнэ, тэр нь хэзээ ч ирж болно
Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв