НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурлын тэмдэглэл2022-11-6

Уур амьсгалын өөрчлөлтийн  Суурь конвенцын   талуудын  ээлжит  27 дугаар бага хурал (COP 27)  төлөвлөсөн хугацаандаа   буюу  11 дүгээр 18-нд   багтаж нэгдсэн  шийдвэрт хүрч чадаагүй  учир  хугацаа сунган 11 дүгээр  сарын 20  хүртэл хуралдав. 11 дүгээр сарын 1- 5 ны хооронд  манай улс  ордог 77-бүлэг ( G 77),  Африкийн бүлэг  зэрэг  сонирхлын  бүлгүүд   урьдчилан  хуралдаж  бодлогын хэлэлцүүлэг   хийж   6-наас 18-ны  хооронд    Конвенцын  Талуудын  27  дугаар Бага хурал (COP 27) ,   Китогийн   Протоколын  17  дугаар  уулзалт ( CMP 17) ,   Парисын Хэлэлцээрийн  4 дүгээр  уулзалт CMA 4) ,  түүнчлэн  Конвенцын  хэрэгжилтийн болон  Шинжлэх  ухаан , техникийн   туслах байгууллагуудын (  SBI,  SBSTA)  ээлжит  хуралдаанууд   буюу  нийтдээ  бие даасан   5  хурал  зэрэгцэн  хуралдаж   тус тусын хөтөлбөрийн дагуу   хэлэлцүүлэг өрнүүлж   холбогдох шийдвэр, зөвлөмжүүд гаргав.  Үүний зэрэгцээ Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган( World Leader Summit)    ,  Дээд түвшний хуралдаан (High Level Segment)   болж    УАӨ-ийг сааруулах,   өөрчлөлтийн    болзошгүй сөрөг нөлөөг  даван туулах,  түүнд дасан зохицох  бодлого, үйл ажиллагааны  чиг баримжааг гаргав. Монгол улсын  төрийн тэргүүн  Ухнаагийн Хүрэлсүх   Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган   дээр хэлсэн үгэндээ  Монгол улсын хувьд   хэдийгээр нөхцөл байдал амаргүй боловч  “Тэр бум мод”  уриа  дор  үндэсний  хөдөлгөөн  өрнүүлэн    хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэн УАӨ-ийг сааруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад  зохих  хувь нэмрээ оруулахын хамт  уур амьсгалын хуурайшилтын  эрчийг  бууруулахад чиглэсэн  давхар үр өгөөж  бүхий бодлого хэрэгжүүлж  энэ зууны дунд  хавьд   хүлэмжийн хийн ялгаралт  шингээлтийн  зөрөөг ойртуулж улмаар тэглэх,  дэлхий нийтийг хамарсан  метан хийн талаарх бодлого үйл ажиллагааг дэмжих  зэрэг  зарчмын санаа агуулсан мэдэгдэл хийлээ.     СОР 27 -гийн  үндсэн  хуралдаануудын  зэрэгцээ  нэмэлт  байдлаар  Конвенц, Протокол, Хэлэлцээр  хэрэгжүүлэх үйл ажиллагааны ололт амжилт,  саад бэрхшээл,  боломжит  шийдлүүдийн  хувилбарын талаар санал солилцох, туршлага хуваалцах  олон тооны  танилцуулга, хэлэлцүүлгийг (side events)  улс орнууд, олон улсын байгууллагууд  тус тусын  асар дээрээ зохион байгуулав. Хурлуудаар  хэлэлцсэн   гол асуудлуудаар  гаргасан  шийдвэрийн тоймыг   уг хурлын албан ёсны  дүн мэдээнд   тулгуурлан  гаргаж   урьдчилсан байдлаар  мэдээлэл болгон хүргүүлж байна. Хугацаа  сунгаж  11 дүгээр сарын  20-нд   хуралдсан  хаалтын хуралдаан  дээр  сонирхлын бүлгүүдийн төлөөлөл,  тухайлбал,  77-гийн бүлгийг төлөөлж Пакистаны  төлөөлөгч  хэлсэн үгэндээ   үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  технологи  дамжуулалт дээр  хөгжиж байгаа орнуудад дэмжлэг  үзүүлэх шаардлагатайг  онцолсон бол   Европын  Холбооны төлөөлөгч   хүлэмжийн хийх бууруулах талаар  улс орнуудын  хүчин чармайлт харилцан   адилгүй  бас сул,  тухайлбал,   нүүрснээс  татгалзахад чиглэсэн алхам  төдийлөн хийхгүй   байгааг  тэмдэглэв.  Жижиг арлуудын  хөгжиж байгаа  орнуудын төлөөлөл  энэ санааг  хурцатган  нүүрснээс татгалзах   тухайд  өмнөх   СОР 26  дээр  энэ талаар   хэлж байсан зүйлүүдээ  сануулав.   Гарз хохиролтой ( Loss and Damage)   холбоотой асуудал  энэ удаа дэмжигдэж түүний санхүүжилтийн   асуудал  зарчмын хувьд шийдэгдсэн талаар  үг хэлсэн нийт хүмүүс  сайшаан тэмдэглэсэн.  Харин  Япон улсын төлөөлөгч  санхүүжилтийн  асуудал  бүх шийдлийн хариу болж чадахгүй, дээр нь  энэ удаа  зөвхөн  санхүүжилт яриад  түүний хэрэгцээ шаардлагын  үндсэн асуудлыг  анх  яригдаж эхэлсэн хэмжээнд  хөндсөнгүй орхив  гэсэн шүүмжлэл бүхий  үг хэлэв. Доор  оруулсан мэдээлэлд  манай  улсын хувьд   анхааралдаа  авах   шийдвэр, дүгнэлтүүдийг  шар өнгөөр ялгаж  тодруулав.  Онцолж тэмдэглэмээр нийтлэг  асуудлыг цэнхэр өнгөөр  ялгав. Тайлан бэлтгэсэн:     З.Батжаргал   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, 2022 оны 11-р сарын 20 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP27 бага хурал өнөөдөр хаалтаа хийж, уур амьсгалын гамшигт нэрвэгдсэн эмзэг орнуудад “алдагдал, хохирол” санхүүжилт олгох шинэлэг тохиролцоонд хүрчээ.   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Стиэлл "Энэ үр дүн нь биднийг урагшлуулж байна" гэж хэлэв

Нүүрстөрөгч багатай хотуудын олон улсын форумд урьж байна2021-11-18

2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.  

COP26-ийн хурал яагаад чухал вэ?2021-11-1

Энэ оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Их Британийн Глазго хотноо болж буй COP26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хяналтандаа авахад асар чухал ач холбогдолтой билээ

Уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загвар2021-7-21

Удаан хүлээлгэсэнд та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. Энэ удаа уур амьсгалын өөрчлөлт ба тогтвортой хувцас загварын талаар УАӨСХАТ-ийн ахлах шинжээч Б.Амартуяатай ярилцлаа. 

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд2020-3-30

Уур амьсгалын өөрчлөлт нь XXI зуунд дэлхий дахинд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг  юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн улмаас бидний амьдрах орчин өөрчлөгдөж мөнх цаст уул, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан 5 дахь дулаан жил байлаа. Цаашид хүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьсгалын удаан хугацааны өөрчлөлт нь агаарын температурыг нэмэгдүүлээд зогсохгүй үер ус, байгалийн гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна

Монгол хүний байгальтайгаа зохицон амьдрах ухаанд тогтвортой хөгжлийн зорилтууд багтсан байдаг2020-1-29

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

Австралийн ой, хээрийн түймэр зогсох шинжгүй байна...2020-1-6

Австрали Улсад сүүлийн хэдэн арван жилийн туршид тохиолдоогүй ой, хээрийн түймрийн гамшиг өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

НҮБ-аас “COP24 Бага хурлын талаархи товч лавлах”-ыг толилуулжээ2018-12-7

Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ

2020 оноос хэрэгжих "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр"2018-11-19

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын 

Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал эрс нэмэгджээ2017-10-4

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ