Төвийн доор хэрэгжиж буй үндсэн төсөл, хөтөлбөр
Дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудалд онцгой анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлэх үүрэг хариуцлага тулгарч байна. Тус хэлэлцээрт нэгдэн орсон улс орнууд эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна. Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, тус хэлэлцээрийг дагуу 2020 онд дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмэр (Nationally Determined Contribution)-ээ баталсан. Энэ баримт бичгийг 5 жил тутам шинэчлэн тодорхойлж, ялгарлыг тооцон, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгээ ил тод байдлаар тайлагнаж байх, шинэ тогтолцоонд шилжиж байна.
Дэлгэрэнгүй ->Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй; 3ба түүнээс дээш жил дээрх сэдэв, чиглэлээр болон бодлого төлөвлөлт, ногоон санхүүжилт, байгууллагын стартеги болон бизнес төлөвлөгөө хийх зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай, Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна. Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ
Дэлгэрэнгүй ->Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивийн үйл ажиллагаагзаавар, стандартын дагуу хөтлөн явуулах,төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Материалыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү
Дэлгэрэнгүй ->Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь ДДНХИ-ийн дэмжлэгтэйгээр “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн санхүүжилтээр дараах ажил гүйцэтгэх богино хугацааны 4 зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна. Зөвлөхүүд нь орон нутгийн шийдвэр гаргагчид, төрийн ажилтнуудад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр, хичээлийн хэрэгсэл, арга зүй боловсруулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Тавигдах шаардлага: • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой бөгөөд ногоон хөгжил, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй;• 2 түүнээс дээш жил дээрх сэдэв, мэргэжлээр албан бус боловсролын арга зүй, сургалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;• Багаар хамтран ажиллах, тайлан бичих туршлагатай,• Ижил төстөй ажлын туршлагатай; Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд: • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);• Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт); Дээрх бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө ccrccmongolia@gmail.com цахим хаягаар эсхүл УАӨСХАТ-ийн 203 тоотод цаасаарирүүлэх боломжтой Жич
Дэлгэрэнгүй ->Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв нь “Нярав”-ын ажлын байрны орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй ->Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв