Ажилд авах зар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган   Фото
2023-5-9
3244

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДНХИ) нь Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Бэлэн байдлыг чадавхжуулах хөтөлбөрийн “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн дамжуулан хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Дээрх төслийн хүрээнд УАӨСХАТ нь УАНС-тай албан ёсоор харилцах Үндэсний эрх бүхий байгууллага (ҮЭББ)-ын стратеги болон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхэд богино хугацааны 3 зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Хууль эрх зүй,санхүүжилт, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй;
  • 3ба түүнээс дээш жил дээрх бодлого төлөвлөлт, санхүүжилт, байгууллагын хөгжлийн төлөвлөлт зэрэг чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай,   
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний чадвартай байна.

Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
  • Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт);

 

Дээрх бичиг баримтыг 2023 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө munkhtuya@ccrcc.mn цахим хаягаар эсхүл УАӨСХАТ-ийн 203 тоотод цаасаар ирүүлэх боломжтой.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ