Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2022-3-10
5562

  

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний дасан зохицох төлөвлөлтийн гол үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлох, үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалыг яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавх бэхжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажлын гол зорилго нь төслийн баримт бичгийн 1.2.6 дугаар ажилд заасны дагуу Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-г боловсруулахад оршино. Одоо байгаа хөтөлбөр, институцүүд, эмзэг байдал, дасан зохицох үнэлгээнд үндэслэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ҮДЗТ-ийн гол үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлж холбогдох талуудаар хэлэлцүүлэн батлуулах.

 

  1. Зөвлөх үйлчилгээний шаардлагыг хангасан хөгжлийн бодлого, төлөвлөлт, цаг уурч, байгаль орчны шинжлэх ухааны чиглэлийн багийн ахлагч арваас (10) доошгүй жилийн туршлагатай, бусад багын гишүүд нь таваас (5) доошгүй жилийн туршлагатай байх ойн салбар, усны салбар, цаг уурч уур амьсгалын салбар, хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал, гамшгаас хамгаалах, нийгмийн эрүүл мэнд иргэдийн амьжиргааны чиглэлээр мэргэшсэн 8-аас доошгүй хүнтэй зөвлөх баг бүрдүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл буюу CV, өмнө нь Англи, Монгол хэл дээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт 3-аас доошгүй) мэдээллийг ирүүлнэ.

 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбар ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ хамт ирүүлнэ.
  • Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх, ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ. /гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт,тодорхойлолт/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
  • Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудасны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт. Зөвлөх үйлчилгээний зарлал нийтэлсэн огнооноос хойш огноотой тодорхойлолтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт ирүүлнэ.

 

  1. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 11-18-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 17:30 цагт багтаан хүргүүлэх.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын II байр

 

Холбоо барих этгээд: УАӨГ-ын мэргэжилтэн А.Нарангаравуу  Утас: +51266288





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ