Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2021-11-15
4978

Зөвлөх үйлчилгээний шалгаруулалтын нэр: Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино.

Энэхүү төслийн хүрээнд Үндэсний болон бүсийн түвшинд ҮДЗТ-г боловсруулах, хэрэгжүүлэх  үйл явцад оролцох  бодлого боловсруулагч, шийдвэр гаргах түвшнийхэн, хувийн хэвшил болон нийгмийн бусад төлөөлөл, тухайлбал эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхэн,  залуучууд, үндэсний цөөнхийн төлөөллийг хамруулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү сургалт, сурталчилгааны ажил нь ҮДЗТ-ийг сайжруулах болон Төслийн баримт бичгийн дэд бүрэлдэхүүн хэсэг 1-д заагдсан “Монгол улсын ҮДЗТ-ийн үйл явцыг  сайжруулахад оролцогч талуудын чадавх үндэсний болон аймаг орон нутгийн түвшинд бэхэжсэн байх” зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ болох юм.

Үндсэн ажил үүрэг:

(i) УАӨ-д дасан зохицох тэргүүлэх чиглэл, холбогдох салбаруудын эмзэг байдлын судалгааг нэгтгэн, үр дүнг танилцуулах; (ii) УАӨ-д дасан зохицох цогц хандлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын болон институцийг хэрхэн сайжруулах  талаарх боловсруулсан санал, зөвлөмжийг нэгтгэх; (iii) ҮДЗТ-ийг хэрэгжүүлэхээр боловсруулсан стандарт арга замыг таниулан түгээх; (iv) ҮДЗТ-ийн хүрээнд хүртээмжтэй байдал болон жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах судалгааны үр дүнтэй танилцан олон нийтэд ойлгомжтой байдлаар нэгтгэн, сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, сургалтын гарын авлага, танилцуулга, үр дүнг хүргүүлэх ажлыг гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, байгаль орчны боловсрол, чадавх бэхжүүлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр хамгийн багадаа 10 жилийн туршлагатай байх;
  • Шийдвэр гаргах түвшнийхэн,  хувийн хэвшлийнхэн, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхэн, залуучууд, үндэсний цөөнхийн төлөөлөлд зориулсан сургалт, сурталчилгааны ажил гүйцэтгэсэн туршлагатай;
  • Байгууллага, хамтрагч талууд, хувь хүмүүс зэрэг нийгмийн олон янз бүлэг( хүйс, нас г.м)-тэй үр дүнд хамтарч ажиллах чадвартай байх;
  • Ажлыг үр дүнтэй, цаг баримтлан гүйцэтгэх;
  • Оновчтой төлөвлөх, ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвар сайтай байх;
  • Мэдээллийг тодорхой, системтэй нэгтгэн дүгнэх, боловсруулах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Судалгаа, боловсруулалт, дүн шинжилгээ хийж тайлан боловсруулах туршлагатай
  • Аливаад төвийг сахисан байр суурь баримтлах чадвартай

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг буюу дараах материалуудыг ирүүлнэ үү:

  1. Байгууллагын танилцуулга
  2. Гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт
  3. Зөвлөх багын хүний нөөцийн мэдээлэл буюу намтар, зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт
  4. Төлбөрийн чадамж болон санхүүгийн чадавхийг үнэлсэн бичиг буюу сүүлийн 3 жилийн аудитын тайлан
  5. Харилцагч банкны мэдэгдэл
  6. Техникийн санал, санхүүгийн санал хүргүүлэх. (Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ)

 

Сонирхсон этгээд мэдүүлэгээ 2021 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэгжээс авна уу. Үүнд тухайн үйлчилгээний болон санхүүжилтийн тодорхойлолт, ажлын даалгавар, санал ирүүлэхэд баримтлах зааварчилгаа багтана.

 

Хаяг: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл

Монгол улс,  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв, 3 давхар, 303 тоот  Утас: 77091142 Цахим шуудан: nap.mongolia19@gmail.com





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ