ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.


ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган   Мэдээ   Үндсэн төсөл хөтөлбөрүүд   "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтиын нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл   Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд хэрэгжиж буй төсөл   Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл   Тайлан, илтгэлүүд   Холбогдох баримт бичгүүд   Танин мэдэхүй   УАӨ-тэй холбоотой түгээмэл асуултууд
2024-4-11

Хангайн бүсийн сургалт

4294

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

 

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ган, зуд, шороон болон цасан шуурга, ой, хээрийн түймэр зэрэг гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 78.2 хувь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртсөн нь хөдөө, орон нутгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

Иймд орон нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөлөл, таагүй үр дагаврыг судалсны үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг өөрсдийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн онцлогт тохируулан тодорхойлж, хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөтэйгээ уялдуулан хэрэгжүүлэхээс гадна хүн бүр, дор бүрнээ мэдлэг мэдээлэлтэй байж, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран орон нутгийн төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхийг бэхжүүлэх, аймгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах, дэмжих зорилгоор хоёр өдрийн бүсчилсэн сургалтыг 21 аймгийг хамруулан зохион байгуулж байгаа бөгөөд эхний сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нийт 40 гаруй төрийн албан хаагчдыг хамруулан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран боловсруулсан орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 5 алхам бүхий хөтөлбөрийг танилцуулж, зааварчилгааны дагуу аймгийн төлөвлөгөөний анхны төслийг хамтран гаргах юм.

Цаашид бүсчилсэн сургалтуудыг орон даяар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан дохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлсэнээр ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэх юм.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ