“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ШИНГЭЭЛТ, ЯЛГАРАЛ”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
ҮНДЭСЛЭЛ:
Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог, эдийн засгийн салбаруудын уур амьсгалаас хараат байдал болон хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог. Иймд уур амьсгалын өөрчлөлтиг сааруулах болон дасан зохицох салбаруудын судалгаа шинжилгээний ажлыг өргөтгөж, тогтмолжуулах, судалгааны ажлын үр дүн, зөвлөмжийг олон нийтэд түгээх, бодлогын баримт бичигт тусгах, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үнэлгээ, дүгнэлт өгөх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, учрах эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эерэг болон сөрөг нөлөөллийг судалсны үндсэн дээр дасан зохицох арга хэмжээг салбар бүрт тодорхойлж, хөгжлийн бодлого, хөтөлбөр төлөвлөгөөнүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээс гадна хүн бүр, дор бүрнээ мэдлэг мэдээлэлтэй байж, энэхүү өөрчлөлтөд дасан зохицох зайлшгүй шаардлага тулгараад байна.
ЗОРИЛГО:
Монгол Улсын тулгамдсан асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдлийг тодорхойлох, байгаль орчинтой зөв зохистой харьцах, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй, инженер технологи, аж үйлдвэр зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж буй, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид, багш, оюутан, магистрант, докторант оролцоно.
ИЛТГЭЛ, ӨГҮҮЛЛИЙН ЧИГЛЭЛ
- Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал байгаль орчин, нийгэм-эдийн засагт нөлөөлж буй нөлөөлөл
- Эрчим хүчний салбар дахь хүлэмжийн хийн ялгарал
- Авто замын төлөвлөлт хэтийн төлөв болон хүрээлэн буй орчны чиглэл,
- Хот төлөвлөлт архитектурын шийдэл хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, менежмент
- Агаар болон хөрсний бохирдол чанарын үзүүлэлт , ногоон технологи
- Газар тариалан, мал аж ахуй салбарт хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол
- Усны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт
- Байгальд ээлтэй органик нүүрстөрөгч ба хүлэмжийн хий
- Байгальд ээлтэй шинэ технологи, үйлдвэрлэл, шинэлэг санаа, оновчтой шийдэл
- Байгальд ээлтэй ногоон барилга, ногоон орчин
- Хог хаягдлын салбар дахь хүлэмжийн хий ялгарал, боловсруулах чиглэл
- Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатайгаар биологийн олон янз байдалд нөлөөлж буй нөлөөлөл
- Байгалийн бүс бүслүүр, ургамалжилжилтад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл
- Уур амьсгал ухаалаг технологи
ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ:
Мэдээллийг дараах шаардлагын дагуу явуулна уу. Үүнд:
- Овог, нэр
- Илтгэлийн сэдэв
- Оролцох хэлбэр /илтгэл тавих, ханын илтгэл, өгүүлэл хэвлүүлэх/
- Ажлын хаяг
- Эрмийн цол, зэрэг
- Албан тушаал
- Электрон шуудангийн хаяг
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ХШУС-ийн эрдмийн бичиг болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Эрдэм шинжилгээний бичгийн тусгай дугаарт хэвлэж, хэвлэмэл болон PDF хэлбэрээр нийтийн хүртээл болгоно.
ХУГАЦАА:
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн материалыг электрон хэлбэрээр 2024 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл ccrccmongolia@gmail.com хаягаар хүлээн авч, зохих шалгаруулалт хийнэ.
Хурал: 2024 оны 05 сарын 30–ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд 9.00 цагт болно.
Холбоо барих:
Утас: 99851605, 99775208
Сошиал хуудас: www.facebook.com/CCRCCinMongolia, ccrcc.mn
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Сэдэв нь шийдэл хүлээсэн, нийтлэг ач холбогдолтой байх;
- Судалгаа, туршилтын ажлын шинжлэх ухааны үндэслэл, онол, арга зүй оновчтой байх;
- Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, инновац санал болгосон байх;
- Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх;
- Тухайн салбарт гарсан шинэ технологи, тоног төхөөрөмжийг хамруулах;
- Судалгааны үр дүнг орчин үеийн программ хангамж, загварчлалыг ашиглаж, боловсруулалт хийсэн байж болно.
- Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичнэ.
- Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3см, баруун талаас 2см, дээр, доороос 2см зайтай Times New Roman фонтоор, 12 хэмжээстэй үсгээр мөр хооронд 1,5 зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй, мөн хуудасны дугаар тавихгүй байх.
- Бүтээлийн хураангуйг (Монгол, Англи хэл дээр бичнэ), түлхүүр үг (4-5), судалгааны үндэслэл, аргазүй, үр дүн, дүгнэлт, ном зүйн жагсаалтыг оролцуулан 4-5 хүртэлх хуудсанд багтаана.
- Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 2pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтад бичнэ.
- Фото зураг, зураг, хүснэгт, скайнер ашиглаж оруулсан бүдүүвч зураг нь 300dpi-аас багагүй нягтаршилтайгаар зургийн TIFF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэйгөөр буулгагдаж, текст дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсгийн өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
- Өгүүлллийн төгсгөлд иш татсан ном, зохиолын нэрсийг өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтад бичнэ. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
- Тавигдах илтгэл, хэвлэгдэх өгүүллийн сэдвийн нэр, илтгэгчийн мэдээлэл болон өгүүллийн эхийг ирүүлэх эцсийн хугацаа 5-р сарын 27-ны дотор хүлээн авна.