Ажлын зар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2021-11-24
4267

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн (УАӨ) чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ажлын явцыг танилцуулсан цуврал баримтат кино болон инфографик бүтээх продакшн баг сонгон шалгаруулж авна.

Эцсийн бүтээгдэхүүн

  1. Баримтат киноны зохиол;
  2. Төслийг үйл явц, үр дүнг танилцуулсан тус бүр дунджаар 5 минут үргэлжлэх 3 цуврал баримтат кино;

Ажлын хамрах хүрээ

  • Төслийн гишүүдтэй ярилцаж баримтат киноны агуулга болон зохиолыг бичих;
  • Төслийн үйл ажиллагааны явц, үр дүн, тэдгээрээс гарсан сургамж болон ололт амжилт, талуудын оролцоог баримтжуулсан мэдээ мэдээлэл, ярилцлага, дүрс бичлэгийг цуглуулах;
  • Орон нутагт судалгаа шинжилгээ хийж буй ажлын багийн үйл ажиллагааг баримтжуулах; бүсийн хурал семинарыг баримтжуулах;
  • Видео болон фото контентыг төлөвлөх, зураг авах, тайлбар хийх, засварлах, орчуулах, Монгол эсвэл Англи хэл дээр хадмал эсвэл дуу оруулах;
  • Төслийн хүрээнд ажиллаж буй зөвлөхүүдтэй хамтран ажиллах, уулзалт ярилцлага зохион байгуулах;
  • УАӨ-тэй холбоотой мэдээ мэдээллийг судалж, үнэн зөв бөгөөд шинэлэг инфографик контент боловсруулах;

 

Тавигдах шаардлага

2 ба түүнээс дээш гишүүнтэй видео контент хөгжүүлэх мэргэжлийн туршлагатай продакшн баг нь доорх шаардлагыг хангасан байна:

  • Багийн гишүүд нь видео контент хөгжүүлэх чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Богино хэмжээний видео, баримтат кино, видео танилцуулгыг мэргэжлийн түвшинд хийж байсан туршлагатай байх;
  • Киноны зохиол бичих өндөр чадвар туршлагатай байх;
  • Дизайн болон эх бэлтгэлийн программуудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх; /Adobe After Effects, Adobe Premiere Pro, Autocad, Autodesk 3D MAX, Photoshop, Indesign, Edius гэх мэт программууд дээр ажиллах чадвартай/
  • Шинэлэг бүтээлч сэтгэхүйтэй, уян хатан, нягт нямбай, идэвх санаачлагатай байх;
  • Төсөв, хугацааг удирдан зохион байгуулах чадвартай, хариуцсан ажлыг заасан хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай;
  • Англи хэлний сайн мэдлэгтэй байна;

 Бүрдүүлэх материал (Монгол хэл дээр):

Сонирхсон байгууллага доорх бичиг баримтыг дугтуйнд хийж битүүмжлэн төслийн нэгжид 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ.

  • Байгууллагын танилцуулга, өмнө нь гүйцэтгэж байсан кино бүтээлийн танилцуулга, жишээ болгож толилуулах 2-оос доошгүй линк;
  • Ажиллах боловсон хүчний товч намтар/CV;
  • Санхүүгийн задаргаа болон үнийн санал;

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Маргад төв, 303 тоот

Цахим шуудан: NAP.Mongolia19@gmail.com Утас: 77091142





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ