COP26-ийн хурал яагаад чухал вэ?

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2021-11-1
5342

Энэ оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Их Британийн Глазго хотноо болж буй COP26 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хяналтандаа авахад асар чухал ач холбогдолтой билээ. “Conference of the Parties” буюу Талуудын бага хурал нь 1995 оноос хойш жил болгон болдог боловч 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй билээ. 

Чулуужсан түлшний шаталтаас болж дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаа ба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын эрс тэс үзэгдэл, тэр дундаа хэт халалт, үер, ойн түймэр зэрэг нь ихсэж байна. Өнгөрсөн 10 жил бол түүхэн дэх хамгийн дулаахан жил байсан ба засгийн газрууд яаралтай хамтын арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзэж байна. Энэхүү бага хуралд оролцож буй 100 гаруй улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна улсууд 2015 онд дэлхийн дулаарлыг аж үйлдвэрийн өмнөх үеийн түвшнээс 2 хэмээс "нилээн доогуур" байлгахын тулд өөрчлөлт хийж, уур амьсгалын гамшигт өртөхөөс зайлсхийхийн тулд 1.5 хэмд хүрэхийг хичээхээр тохиролцсон нь бид бүгдийн сайн мэдэх “Парисын хэлэлцээр” юм. Үүнд улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 0 болгохоор зорилт тавьсан.

Ихэнх улс орнууд дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө гаргадаг ба үүнээс бид зөв замдаа байгаа эсэхээ урьдчилан мэдэх боломжтой.

 

Глазго хотод дэлхийн удирдагчид, хэлэлцээ хийгч болон сэтгүүлчид гэх мэт 25,000 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Хэдэн арван мянган кампанит ажилчид, бизнес эрхлэгчид арга хэмжээ зохион байгуулан, эсэргүүцлийн жагсаал хийхээр тэнд байх болно.

Бага хурлын төгсгөлд ямар нэгэн хэлбэрээр тунхаг гаргах төлөвтэй байгаа ба үүнд улс бүр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тодорхой амлалтууд багтах юм. Мөн мөнгө, уур амьсгалын шударга ёсны талаар маш их яриа гарах болно. Хөгжиж буй орнууд нэг хүн амд ноогдох бохирдол багатай байдгийн улмаас өнгөрсөн хугацаанд ихэнх ялгаруулалтад хариуцлага хүлээдэггүй байв. Гэсэн ч ямар нэгэн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг мэдэрсэн байна. Тэдэнд утаагаа багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад санхүүжилт хэрэгтэй ба энэ нь нүүрс болон үерийн хамгаалалтын системээс эрчим хүч авдаг улс орнуудад нарны зайг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн улсуудад нөхөн олговор олгох тэмцэл болохыг ч үгүйсгэхгүй. 2009 онд чинээлэг орнууд 2020 он гэхэд ядуу буурай орнуудад туслахаар жил бүр 100 тэрбум доллар (720 сая фунт стерлинг) амлаж байсан ч энэ зорилгоо одоог хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд 2023 он хүртэл хойшлуулж магадгүй байна.

COP26-д Хятад улсын амлалт ч маш чухал байх бөгөөд дэлхийн хамгийн том бохирдуулагч улс нь дэлхийн өнцөг булан бүрт байрлах нүүрсний станцуудад хөрөнгө оруулалтыг хийдэг билээ.

Глазго хотод гарсан амлалтууд бидний амьдралд олон талаар шууд нөлөөлж болно. Жишээлбэл, та бензинээр ажилладаг машин жолоодох эсэх, хийн бойлероор байшингаа халаах эсвэл олон нислэг хийх эсэхээс үл хамааран өөрчлөгдөж болно.

            Зохион байгуулагч орныхоо хувьд Их Британи нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг цэвэр тэглэх, мөн 2030 он гэхэд их хэмжээгээр бууруулна гэсэн хатуу мэдэгдлийг бүх улс орнуудаас дэмжихийг хүсэх төлөвтэй байна. Мөн нүүрс, бензин машиныг зогсоох, байгалийг хамгаалах талаар тодорхой амлалт авахыг хүсэх болно. Хөгжиж буй орнууд ч мөн адил агаарын температурын өсөлтөд дасан зохицоход нь туслахын тулд ирэх таван жилийн хугацаанд санхүүгийн томоохон багцыг хүсэх болно.1.5 С-ийн зорилтыг хадгалахад илүү цаг хугацаа байхгүй хэмээн үзэж байгаа ба зарим эрдэмтэд COP26 дээр юу ч гэж тохиролцсон бай 1.5 С хүрэхэд хэтэрхий оройтсон хэмээн үзэж байна.

 Эх сурвалж:

https://www.bbc.co.uk/news/science-environment-56901261

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ