Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн 24 дүгээр Бага хурал нь олон талын оролцоог хангасан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн томоохон арга хэмжээ болж байна. Энэхүү Бага хурлын цар хүрээг илтгэх тоон үзүүлэлтийг та бүхэнд хүргэе.
Катовице хотноо болж буй COP24 Бага хуралд ойролцоогоор 30 000 зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод үйлчилхээр 500 сайн дурын ажилчид ажиллаж байна.
Оролцогчдод зориулж 8 том хурлын бүс байх бөгөөд тэнд дэд хуралдааны танхим, хэвлэлийн өрөө, уулзалтын өрөө, оффис өрөө, цахим орчны өрөө, зочдын ажиллаж, амрах өрөө зэрэг зуу, зуун өрөө, танхимуудыг нэрлэж болохоор байна. Тэрээр, жинхэнэ “хот доторх хот” ажиллаж буй юм.
Бага хурлын орчимыг барьж байгуулан, засаж чимэглэхэд бараг 2000 хүмүүс ажилсан бөгөөд Познан Олон улсын үзэсгэлэн зэрэг гэрээлэгч компаниудтай хамтарч ажилласан байна.
COP24 Бага хурал нь 55,000 тонн CO2 буюу нүүрстөрөгч ялгаруулах тооцоотой. Энэхүү хийн ялгаралтыг тэнцүүлэхийн тулд Улсын Ойн албанаас 6 сая мод нэмж тарихаар төлөвлөөд байна (энэ нь Нью Иорк хотын Төв Цэцэрлэгт хүрээлэнгийн модноос даруй хоёр дахин их гэсэн үг юм).
Бага хуралд бүртгэлтэй бүх оролцогчид Катовице болон Силесиан мужын бүх нийтийн тээврийг үнэгүй ашиглах эрхтэй.
НҮБ-ын хяръяанд дараах талбайг ашиглуулж байна:
- Сподек давхрын 29,473 m2 талбай;
- MCK давхрын 33,962 m2 ашиглалтын талбай;
- Түр зуурын 33,475 m2 ашиглалтын талбай;
Бага хурлын бэлтгэл ажил 9 сарын 28-нд эхэлсэн бөгөөд 60 өдөрт хангагдсан болно.
БҮРТГЭЛТЭЙ ОРОЛЦОГЧИД:
Талууд: 12810
Ажиглагч улс орнууд: 8
НҮБ болон тусгай агентууд: 447
IGO ажиглагч нар: 781
Иргэний нийгмийн байгууллагууд: 6 035
Хэвлэл мэдээлэл: 1 525
Нийт: 21 606
Ажилчид (техник болон нарийн бичгийн баг): 6 535
НИЙТ (ажилчдыг оролцуулсан дүн): 28,141
Эх сурвалж: COP 24 Katowice 2018