Уур амьсгалын ногоон сангийн төслүүдийн хэрэгжилт цар хүрээгээ тэлсээр байна

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-11-14
3798

Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөлийн 21 дэх удаагийн хурал  өнгөрсөн 10 дугаар сард бол хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд нийт 1 тэрбум ам.долларын санхүүжилт олголоо. Нийт 1 тэрбум 38 сая долларын санхүүүжилт бүхий 19 шинэ төсөл хөтөлбөрийг Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлсэн бөгөөд бусад эх үүсвэрүүдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг тооцвол нийт 4,2 тэрбум ам.доллар хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагаануудад зарцуулагдах юм. Одоогийн байдлаар УАНС-ийн өөрийн эх үүсвэрээр 4.6 тэрбум ам.долларын 93 төслийг санхүүжүүлээд байна. УАНС-ийн Удирдах зөвлөлийн 21 дүгээр хурлаар батлагдсан төслүүдийн мэдээллийг авах бол энд дарж үзнэ үү.

Монгол улс 2014 оноос хойш УАНС-тай идэвхтэй хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр нийт 183,7 сая ам.долларын санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтын 4 төслөөс гадна нийт 3.9 сая ам.долларын санхүүжилт бүхий чадавх бэхжүүлэх бэлэн байдлын 4 төслийг тус сангаас батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн манай улс нийт 578,5 сая ам.долларын санхүүжилт бүсийн болон олон улсын хэмжээний санаачлагуудад багтан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улс хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн тоогоороо тус сантай хамтын ажиллагаатай дэлхийн 160 орноос дээгүүрт жагсаж байна. Тодорхой хэлбэл хамгийн олон буюу 5 төсөл батлуулсан Таджикистан улсын дараа Гренада, Монгол, Морокко улс тус бүр 4 төсөл батлуулжээ. Энэ нь Монгол улс УАНС-тай төдийгүй Үндэсний болон Олон улсын итгэмжлэгдсэн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн юм.

Уур амьсгалын ногоон сангаар батлуулан Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байгаа сааруулах чиглэлийн 4 төсөл, хөтөлбөр:

Төслийн нэр

Санхүүжилт, ам.доллар

Хэрэгжих хугацаа

Хэрэгжүүлэгч байгууллага

Чиглэл

УАНС

Бусад

Улаанбаатар хотын        орлогод нийцсэн орон сууц, сэргээгдэх эрчим хүчний төсөл (AHURP-FP077)

145,000,000

381,100,000

2017-

АХБ

(ADB)

Сааруулах болон дасан зохицох

Сэргээгдэх эрчим (нар) хүчний хөтөлбөр-I (FP046)

8,700,000

8,900,000

2017-2027

Хас банк

Сааруулах

ХХЯ-ыг бууруулах бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн хөтөлбөр (FP028)

20,000,000

40,000,000

2017-2025

Хас банк

Сааруулах

Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний зээлийн хөтөлбөр(SAP004)

10,000,000

11,500,000

2018-2028

Хасбанк

Сааруулах

Бүсийн болон олон улсын төсөл, хөтөлбөрүүд:

Төслийн нэр

Санхүүжилт, ам.доллар

Хэрэгжих хугацаа

Хэрэгжүүлэгч байгууллага

Чиглэл

УАНС

Бусад

Уур амьсгалын хөрөнгө оруулагч (FP099)

100,000,000

721,500,000

2018-2038

 Нидерландын Хөгжлийн банк

Сааруулах

Ногоон хотын байгууламж (FP086)

100,500,000

513,400,000

2018-2032

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)

Сааруулах болон дасан зохицох

Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төсөл (FP025)

378,000,000

1,007,000,000

2017-2032

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)

Сааруулах болон дасан зохицох

Чадавх бэхжүүлэх Бэлэн байдлын дэмжлэгийн төслүүд:

Төслийн нэр

Санхүүжилт, ам.доллар

Хэрэгжих хугацаа

Хэрэгжүүлэгч байгууллага

Чиглэл

УАНС

Бусад

Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхыг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг

300,000

 

1 жил

Хас банк

ҮЭББ-ыг чадавхжуулах, Хөтөлбөр боловсруулах

Үндэсний ногоон зээлийн санхүүжилтийн орчинг бэхжүүлэх

350,000

140,000

1 жил

Даян дэлхийн ногоон өсөлтийн санаачлага (GGGI)

Стратегийн суурь чиглэлүүд

Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх

2,890,997

 

3 жил

/2018-2020/

НҮБ-ын БОХ (UNEP)

Стратегийн суурь чиглэлүүд

Эрчим хүчний хэмнэлттэй бага оврын дулаан хангамжийн системийг аймаг болон гэр хороололд өргөжүүлэх судалгаа хийх

368,000

50,000

1 жил

НҮБ-ын БОХ

(UNEP)

Дасан зохицох төлөвлөлт





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ