COP24: НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлаар ногоон хөгжил болон хүйсийн тэнцвэрт байдлыг авч хэлэлцсэн нь

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-12-5
3645

Хүлэмжийн хийн ялгарлын талаар урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд түгшүүрийн дохио өгсөн НҮБ-ийн хурлын дараа 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга зам, цаашдын алхамуудыг тодорхойлох юм.

Хэлэлцээрийн хүрээнд, дэлхийн дулаарлыг 2°C -ээс бууруулж, 1.5°C.-д ойртуулах зорилго тавин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх улс орнууд хичээн зүтгэхээр гарын үсэг зурсан болно.

ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУГУЙ ЖИЙХ НЬ 

Катовице хот нь Польш улсын өмнө зүгт байрлах бөгөөд нүүрсний уурхайн түүхтэй хот юм. Энэхүү хотноо өрнөж буй хоёр долоо хоногийн хурлын нээлт дээр Вена хотоос цахилгаан дугуйтай дугуйчид 600 км замыг туулан ирж хорт хийг бууруулахын тулд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахын ач холбогдлыг харуулсан үзүүлбэрээр эхэллээ. Эдгээр дугуйчдыг НҮБ-ын Глобал Компаст болон тогтвортой хөгжлийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийнхэн дэмжсэн байна.

Дугуйчдын баг “Уур амьсгалын төлөө ОДОО хөдөлцгөөе” нэртэй бөгөөд 40 гаран байгууллага, улс орноос бүрдсэн баг байв. Тэднийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Гүйцэтгэх Нарийн бичиг Овайс Сармад болон Польш улсын Байгаль орчны Яамны Уур амьсгалын бодлогын хэлтсийн дарга Жакуб Гибек нар хүлээн авлаа.

Хатагтай Сармад хэлэхдээ “Эдгээр дугуйчид нь Парисын Хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгоход дугуйн аяллыг ашиглан дэлхий дахиныг зөв чигт уриалж буйд талархаж байна". Тэрээр мөн "Энэ бол тэрхүү Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойшхи хамгийн чухал Бага хурал болж байгаагаар онцлог бөгөөд ийм олон талт ажиллагааг дэмжсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүрдүүлэх санаачлага хэрэгтэй байна.” гэлээ.

НОГООН ХУРАЛ

COP24 Бага хурлын нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг буурулах ажлын хүрээнд Бага хурлыг зохион байгуулагчид төрөл бүрийн арга хэмжээг авсан. Нэн түрүүнд, Бага хурлын үеэр хотын нийтийн тээвэр бүх зочидод үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн хурлын заалыг дахин ашиглагдах материалаар засаж, чимэглэсэн. Жишээ нь: хивс, хана гэх мэт. Дахин боловсруулсан шүүгээ, ширээ зэрэг тавилгуудыг хурлын үзэсгэлэн зааланд байрлуулсан болно.

Бага хурлын зохион байгуулагчид хог хаягдлын удирдлагаар хангаж ажиллаж байгаа бөгөөд хог хаягдлыг ялгах савууд байрлуулах, цахилгаан бүтээгдэхүүнийг баглах сав баглаа нь дахин ашиглагдах зориулалттай, хурлын хоол хүнсний уут савалгаа нь байгаль орчинд ээлтэй, нэг удаагийн хуванцар хэрэгслийг хязгаарлах, цаасны хэрэглээг аль болох бууруулах, боломжоороо цахим мэдээлэл түгээх зэрэг алхамуудыг хийлээ.

Тээврийн хэрэгслээс гарах хүлэмжийн хийг бууруулах үүднээс “цахим” оролцоог дэмжиж, гол үйл ажиллагаа, хурлыг цахимаар шууд дамжуулж байна.

Бага хурлын үйл ажиллагаанаас зайлшгүй гарах хүлэмжийн хийн хэмжээг олон улсын стандартын дагуу тооцоолж гаргах байгууллагууд хянаж, тооцоолно. COP24 хурлын үйл ажиллагаанаас ойролцоогоор 55,000 тонн CO2 буюу нүүрстөрөгч ялгарна гэсэн урьдилсан тооцоо бий. Үүнийг дүйцэх аргаар бууруулахын тулд Польш улсын Засгийн газар 6 сая гаруй мод тарьж улмаар ирэх 20 жилийн хугацаанд тус Бага хурлаас гарсан хэмжээний хийг шингээх төлөвлөгөөтэй ажиллах юм.

ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ДЭЭР АНХААРАХ НЬ

Өмнөх Бага хурлаар баталсны дагуу НҮБ-ын Хүйсийн Үйл ажиллагааны Төлөвлөгөө (GAP) нь хүйсийн тэнцвэрт байдлыг уур амьсгалын бодлогын бүх түвшинд авч хэрэгжүүлэхээр зорьж буй билээ. GAP-ыг хэрэгжүүлээд дундаа орж буй энэ цаг үед талууд, ажиглагч, хурлын нарийн бичиг нар явц дундын арга хэмжээг тайлагнан үзүүлэх юм.

Бага хуралд оролцогчдын болон Хэлэлцээрийн шийдвэр гаргах, техник хангамжийн ажлын түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг 2013 оноос НҮБ хянаж байгаа бөгөөд энэ жил дээд хэмжээнд хүрсэн анхны жил болж байгаа нь эдгээр зөвлөлүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдийн оролцоог 38% буюу түүнээс дээш түвшинд хүргэсэн байна. Үүнээс гадна зөвлөлийн Дарга болон Дэд дарга нарын албан тушаалд эмэгтэйчүүд түлхүү томилогдон ажиллаж байгаа нь нийт 28 албан тушаалын 9 нь эмэгтэйчүүд гүйцэтгэж байна. Хэдий эдгээр ахиц нь зөв чигтээ явж буйг илтгэх ч хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахад улам ихийг хийх үлдээд байгаа билээ.

БАГА ХУРЛЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Энэхүү 24 дүгээр Бага хурал нь 28000 гаруй зочид төлөөлөгчид хүлээн авах бөгөөд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтыг ярилцахаар Талуудаас 13000 орчим хүн, НҮБ-ын 450 орчин мэргэжилтэн, иргэний нийгмээс 7000 гаруй ажиглагч болон 1500 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Үүн дээр нэмээд 6000 гаран ажилчид болон 500-д сайн дурынхан ажиллаж байна.  

Бага хурал болох 100000 м2 хэмжээтэй заал, танхимыг Польш улсын Засгийн газраас өнгөрсөн 6 сарын хугацаанд засаж тохижуулсан бөгөөд ойролцоогоор барилга, засварын ажилд нийтдээ 2000 шахуу хүмүүс ажилласан байна.

Уур амьсгалын үйл ажиллагааг төлөөлөх 100 гаруй үйл ажиллагаа байгаагийн заримаас дурдваас тээвэр, ус, газар ашиглалт, хувцасны үйлдвэр зэрэг багтана. Мөн Гүйцэтгэх захирлууд, хотын захирагчид, засаг дарга нар, иргэний нийгмийн нэртэй зүтгэлтэнгүүд гээд олон талын оролцоог хангасан болно.

Даваа гарагийн нээлт дээр 40-өөд орны тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд болон НҮБ-ын Нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нар оролцлоо.

 

Source: http://news.un.org





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ