“Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” Олон улсын бага хурал зохион байгуулагдана

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-7-7
3220

МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь сэдэвт хоёр өдрийн хурлыг 7-р сарын 6-7-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулган Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэгдэж байна. 

Энэхүү хурал нь эрдэмтэн, судлаач, идэвхтэн залуус, шинжээч зэрэг иргэний нийгмийн бүхий л оролцогч талуудыг нэгтгэж, уур амьсгалын өөрчлөлт, түүний Монголын улсад үзүүлэх нөлөөллийн хүрээнд хамтран төлөвлөж, санаачилж, хэлэлцэж, хамтран ажиллах боломжийг олгох юм. Хурлын үеэр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнд, амьжиргааг хангах цаг уурын шийдлүүдийн талаар, хөдөө, орон нутгийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг голлон авч үзэхийн зэрэгцээ хот суурин газар шилжин ирэгсэд болон нийгмийн хавчигдмал бүлэгт үүсэх эрсдэлийн тухай мөн хэлэлцэх болно.

Хурлын эхний өдөр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулах бөгөөд нээлтийн хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат- Эрдэнэ, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Н.Болормаа, ОУУЗУХСНХ-ны Зүүн азийн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Ольга Жумаева нар хамтран даргалах юм. Улаан загалмай, Улаан хавирган сар Хөдөлгөөний Уур амьсгалын төвөөс сэдэвчилсэн хурлыг удирдах ба нээлтийн хуралдааны дараа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд баримтлах бодлого, хууль тогтоомж, амлалт, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдсэн талуудын 27-р бага хурал) санаачилгуудыг хэрэгжүүлэхтэй холбогдох өндөр түвшний хуралдаанууд зохион байгуулагдах юм.

Хурлын 2 дахь өдөр зэрэгцээ, сэдэвчилсэн хуралдаанууд явагдах ба уригдсан байгууллагууд оролцож, хамтран зохион байгуулна. Хуралдааны үеэр цаг уурын өөрчлөлтийн эрүүл мэнд, амьжиргаанд үзүүлэх нөлөө, уур амьсгалын санхүүжилт ба орон нутгийн түвшинд дасан зохицох үйл ажиллагаа, орон нутгийн санаачилгатай цаг уурын өөрчлөлттэй холбогдох арга хэмжээ, залуучуудаар удирдуулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа болон Монгол улс дахь эрт хариу арга хэмжээг өргөжүүлэх нь зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ.

Хуралд төр, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн байгууллага, хандивлагчид, судалгааны хүрээлэн, их дээд сургууль болон олон нийтийн төлөөлөл зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд холбогдох хүмүүс оролцох юм. 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ