Төсөл хөтөлбөрүүд

Хамтарсан Кредит Олгох Механизм

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Хамтарсан Кредит Олгох Механизм нь хүлэмжийн хийн (ХүХ) ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтын кредитийг бий болгох хоёр талын буюу хамтарсан механизм юм.   Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 17 улстай байгуулан, хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон. ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 17 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 5 төсөл бүртгэгдэж, 3 аргазүй батлагдан, гуравдагч талын этгээд буюу Хөндлөнгийн магадалгаа, нотолгоо хийгч 2 байгууллага бүртгэгдэн зөвшөөрлөө аваад байгаа билээ. ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл нь нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг



Зарлал, арга хэмжээ

Зургийн сан


Хамтрагч байгууллагууд


˂
˃
Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ