Төслийн нэр: "Метан хийг бууруулах үндэсний замын зураглал боловсруулах" төсөл
Төслийн дугаар: [24-049-MN-23-001]
Төслийн санхүүжүүлэгч: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
Стратегийн зорилтууд: Уур амьсгалын богино хугацааны боxирдуулагчдыг бууруулах
Төслийн хэрэгжүүлэгч байгууллага: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв" ТӨААТҮГ
Төслийн хугацаа: 2024-2025
Монгол улс нь 2022 онд COP27 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцид нэгдэн орсон талуудын 27 дугаар бага хурлаар "Даян дэлхийн метаны амлалт"-д нэгдсэн. Уур амьсгал ба цэвэр агаар эвсэл буюу CCAC нь Улс орнуудын метан хийг бууруулах замын зураглал боловсруулах аргачлалыг боловсруулан зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү төслийн хүрээнд Монгол орны метан хийг бууруулах үндэсний замын зураглалыг дээрх удирдамжийн дагуу боловсруулна.
• Метан хийг үр дүнтэй бууруулах стратегийг тодорхойлох, метантай холбоотой бодлого боловсруулахад хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, арга техникийг ашиглан метан хийг бууруулах үндэсний замын зураглал боловсруулан батлуулах зорилготой юм.