Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд Монгол Улсын уур амьсгалын талаар баримталж буй бодлого, нэгдэн орсон хоёр болон олон талт хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн тооллогыг хийж, холбогдох байгууллагад хүргүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, ололтод үндэслэн үндэсний болон олон улсын хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой төрийн өмчит үйлдвэрийн газар юм.
“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ нь Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг дэмжих, улс орны хэмжээнд болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн өмчит, санхүүгийн хувьд бие даасан байгууллага юм.