Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

20139

Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Төслийн хугацаа: 2019 оны 09 сараас 2021 оны 12 сар

Төслийн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино.

Төслийн зорилт:

  1. Үндэсний дасан зохицох төлөвлөлттэй (ҮДЗТ) холбоотой арга хэмжээг боловсронгуй болгоход гол оролцогчдын институцийн болон техникийн чадавхыг сайжруулах
    • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг (үе шат, оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг гэх мэт) боловсруулах
    • 2 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хувилбарууд болон арга хэмжээг тодорхойлох
    • 3 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар бодлого стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
  2. Уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний системийг бий болгох

2.1 Тогтвортой ажиллагаатай уур амьсгалын мэдээллийн системийг бий болгох

2.2 Дасан зохицох нэн тэргүүний хувилбаруудын өртөг-үр ашгийн дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх тогтолцоог бий болгох

  1. ҮДЗТ-ийн явцыг тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн стратеги боловсруулах

3.1 Урт хугацааны дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн хэрэгцээг үнэлэх

3.2 Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох стратегийг боловсруулах

  1. ҮДЗТ-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог загварчлан боловсруулах

4.1 ҮДЗТ-ийн процессын хяналт шинжилгээний системийг боловсруулах

4.2 ҮДЗТ-ийг хянах, үнэлэх, сайжруулах тогтолцоог хэрэгжүүлэх техникийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах

4.3 ҮДЗТ-ийн процессын тайлан, харилцаа холбооны материалыг боловсруулж, холбогдох талуудад хүргүүлэх

Төслийн эцсийн үр дүн:

Уг төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал буурч, түүнд дасан зохицох арга хэмжээнүүдийг улс, аймгийн хэмжээний төлөвлөлтөд нэгтгэн оруулна. Үүнд: 

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг улс, аймаг, сумын түвшинд боловсруулан, улмаар тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнд хяналт шинжилгээ хийх чадвартай болно.
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг боловсруулах, шинэчлэх, солилцох систем бэхэжсэн байна.
  • Монгол Улсын Засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн дунд болон урт хугацааны санхүүжилтийн стратегийг боловсруулах чадвартай болно.
  • Гол хэрэгжүүлэгч болон оролцогч талууд нь дасан зохицох төлөвлөлтийн үр дүнд хяналт шинжилгээ хийх, түгээх чадвартай болно.

 

ХОЛБОО БАРИХ

Цахим хаяг: nap.mongolia19@gmail.com  

Ажлын утас: +976 7709 1142

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 303 тоот

 

“Монгол Улсад Үндэсний дасан зохицох төлөвлөлтийн процессийг боловсронгуй болгох чадавхыг бэхжүүлэх” төслийн оролцогч талуудын байр суурийг харгалзах, өргөдөл, гомдол барагдуулах механизм

 






Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ