1.2.6 Үндэсний зөвлөхийн ажлын даалгавар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2023-11-30

Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөө (ҮДЗТ)-г үр дүнд суурилсан төлөвлөгөөний загварт оруулж арга хэмжээнүүдийг зр дүн хэлбэрт оруулан томьёолох, ба тэдгээрийн бодлогын уялдаа холбоог тодорхойлох

1843

1.2.6 Үндэсний зөвлөхийн ажлын даалгавар

Ажлын байрны нэр:

Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөө (ҮДЗТ)-г  үр дүнд суурилсан төлөвлөгөөний загварт оруулж арга хэмжээнүүдийг зр дүн хэлбэрт оруулан томьёолох,  ба тэдгээрийн бодлогын уялдаа холбоог тодорхойлох

Үндэсний зөвлөх

Ерөнхий туршлага:

УА-ын шинжлэх ухаан, УАӨ ДЗ

 

Ангилал:

Хүрээлэн буй орчны төлөвлөлт

 

Хугацаа:

40 хоног

 

 

ЗОРИЛГО:

НҮБ -ын Байгаль орчны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн хариуд “Уур Амьсгалын Ногоон сан”-гийн санхүүжилтээр  "Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох  төлөвлөлтийн процессыг  боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх (NAP)” төслийг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино

Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (УАӨДЗ) арга хэмжээнүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эдийн засгийн хөгжлийн гол салбаруудын шинэ болон одоо хэрэгжиж буй үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөрт нэгтгэх, Монгол Улсын хөгжлийн стратегид УАӨДЗ асуудлыг тусгах олон аргыг хэрэгслийг тодорхойлж, ашиглах юм.

 Уг төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал буурч, түүнд дасан зохицох арга хэмжээнүүдийг улс, аймгийн хэмжээний төлөвлөлтөд нэгтгэн оруулна. Үүнд: 

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг улс, аймаг, сумын түвшинд боловсруулан, улмаар тэргүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнд хяналт шинжилгээ хийх чадвартай болно.
  2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг боловсруулах, шинэчлэх, солилцох систем бэхэжсэн байна.
  3. Монгол Улсын Засгийн газар нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн дунд болон урт хугацааны санхүүжилтийн стратегийг боловсруулах чадвартай болно.
  4. Гол хэрэгжүүлэгч болон оролцогч талууд нь дасан зохицох төлөвлөлтийн үр дүнд хяналт шинжилгээ хийх, түгээх чадвартай болно.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино

Төслийг хэрэгжүүлснээр институцийн зохицуулалтын механизмыг сайжруулж, мэдээлэлтэй шийдвэр гаргах чадавхыг бий болгох ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь Монгол Улсын хөгжлийн стратеги, төлөвлөгөөний салшгүй хэсэг болох талаар Засгийн газрын шийдвэр гаргагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх юм.

Төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН) нь  ҮДЗ төлөвлөгөөний арга хэмжээнүүдийг үр дүнд суурилсан төлөвлөгөөний загварт оруулан томьёолох, бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж буйг тодорхойлох ажлыг гүйцэтгэх үндэсний богино хугацааны зөвлөхийг    сонгон шалгаруулж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

АЖЛЫН ДААЛГАВАР, ҮР ДҮН:

Үндэсний зөвлөх нь ҮДЗ Төлөвлөгөөний арга хэмжээнүүдийг үр дүнд суурилсан төлөвлөгөөний загварт оруулан томьёолох, бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж буйг тодорхойлох ажлыг гүйцэтгэнэ. Ингэхдээ, ҮДЗ төлөвлөөгөөг боловсруулсан зөвлөх багийн гишүүдтэй уулзалт зохион байгуулан зөвлөлдөж, форматын талаар ЭЗХЯ-ны холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган ажиллана. Үндэсний зөвлөх нь ажлын үр дүнг чанарын өндөр түвшинд монгол хэлээр бүрэн баримтжуулж боловсруулна.

Дасан зохицох арга хэмжээнүүдийг үр дүнд суурилсан загварт томьёолох,

Дасан зохицох арга хэмжээ тус бүрийг Монгол улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж буйг  тодорхойлох,

ХҮ болон Санхүүгийн чиглэлээр ажиллаж буй дотоодын зөвлөхүүдтэй зөвлөлдөн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдийн томьёолно.

Гарах үр дүн

Хүлээлгэн өгөх ажлууд

Гүйцэтгэх хугацаа

 

 

 

1

 

Ажлын төлөвлөгөө, аргачлал, уулзалтуудын талаарх мэдээлэл бүхий эхлэлийн тайлан 

 

 

Эхлэлийн тайланг монгол хэлээр

 

 

 

2023.12.20

 

 

 

2

 

Уулзалтуудын тэмдэглэл

 

Уулзалт, хурлын протокол

 

   2024.01.15

 

3

 

Үр дүнд суурилсан төлөвлөгөө, бодлогын уялдаа холбоог тодорхойлсон баримт бичиг, эцсийн тайлан

 

Тайлан, төлөвлөгөө

                                    

 

 

2024.01.30

 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Боловсролын зэрэг: Байгаль орчин, цаг уур, экологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш  зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Байгаль орчин, цаг уур, экологи болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох чиглэлээр байгаль орчин, нийгэм эдийн засгийн судалгаа хийсэн туршлагатай.
  • Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох бодлого, хөтөлбөрийн талаар мэдлэгтэй, төрийн байгууллагуудтай хамтран бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажил хийж байсан туршлагатай.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хоёр талт болон олон талт дэмжлэгтэй төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Судалгаа, боловсруулалтын ажил хийж, тайлан боловсруулж байсан туршлагатай.
  • Мэдээллийг тодорхой, зөв зохион байгуулалттай нэгтгэх, найруулан бичих чадвартай.
  • Төрийн байгууллагууд болон оролцогч талууд, хувь хүмүүстэй үр дүнтэй ажиллах чадвартай.
  • Аливаа ажлыг үр дүнтэй, цаг хугацаанд нь биелүүлэх, ажлын ачаалал даах чадвартай.

 

ГАДААД ХЭЛ:

Англи, Монгол хэлний бичгийн өндөр чадвартай. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх.

Өргөдөл авах хугацаа: 2023.12.12-ны өдрийн 16 цаг хүртэл

Өргөдлийг nap.mongolia19@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Ижил төстэй ажил хийж байсныг нотлох товч анкет,
  2. Их дээд сургуулийн дипломын хуулбар,
  3. Ажил байдлын тодорхойлолт x 2




Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ