Зөвлөх сонгон шалгаруулах зарлал

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2023-1-3
3994

 

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтын “Уур Амьсгалын Өөрчлөлт болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр-ийг орон нутгийн түвшний төлөвлөлтөд тусгах, уур амьсгалтын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхэд 21 аймгийн төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн холбогдох материалаа ирүүлэхийг хүсье.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь 21 аймгийн төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр чадавхжуулах төлөвлөгөөнд шаардагдах сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланг Англи болон Монгол хэл дээр боловсруулан УАӨСХАТ-д хүлээлгэж өгөхөд оршино. 
  1. Гүйцэтгэх ажил:

- Орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны сүүлийн үеийн нөхцөл байдлыг ойлгохын тулд аймаг бүрээс холбогдох хүн болон орон нутгийн мэргэжилтнүүдийг тодорхойлно

- Аймгийн оролцогч талуудын өмнө нь ашиглаж байсан сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хэрэгцээний үнэлгээг хийх арга барилыг эмхэтгэнэ. Түүний дараа нь мэдээлэл болон шаардлагыг цуглуулах асуумжийн хуудсыг боловсруулна.

- GAP Дүн шинжилгээ (сургалтын шаардлагуудын зураглал, мэдээллийн дүн шинжилгээ) хийнэ.

- Тайлан бэлтгэнэ (сургалтын стратегийн баримт бичгийг агуулгын хамт бэлтгэх, 21 аймгийн түвшинд төрийн албан хаагчдыг чадавхжуулах төлөвлөгөөний хамт сургалтын хэрэгцээний үнэлгээний тайланг бэлтгэх).

- Сургалтын хэрэгцээний үнэлгээний тайлан (СХҮТ)-гийн төслийг бэлтгэх, түүний үр дүн болон санал хүсэлтийг тайлагнана.

- Оролцогч талуудын санал хүсэлтийг багтаасан тайланг Англи болон Монгол хэл дээр боловсруулан УАӨСХАТ-д хүлээлгэн өгнө.

Тайлбар: Сургалтын хэрэгцээг үнэлэхдээ байгууллагын болон хувь хүний чадавхыг харгалзан үзэж дараах сэдвүүдийг хамрах ёстой:

  • Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ, шалтгаан, нөлөөлөл, сүүлийн үеийн шинжлэх ухааны хураангуй;
  • Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, стратеги, төлөвлөгөөний танилцуулга;
  • Хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, дасан зохицох хэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шинжлэхэд холбогдох хэрэгслүүд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад хэрхэн дүн шинжилгээ хийх вэ
  • Уур амьсгалын өөрчлөлтийг хөгжлийн төлөвлөлтийн үйл явцтай хэрхэн уялдуулах вэ
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох хувилбарууд
  1. Хугацаа:

Гэрээ байгуулсан өдрөөс хойш тайлан хүлээлгэж өгөх хугацаанд (2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр) багтаан тус ажлыг хийж, гүйцэтгэнэ.

  1. Зөвлөхөд тавигдах шаардлага:

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ.

  • Зөвлөх нь өөрийн товч намтар (CV), танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт )
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт
  • Ажлын даалгаварт тусгагдсан ажилтай ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэрээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Гүйцэтгэсэн ажлын туршлага (уур амьсгалын салбарт зохион байгуулсан сургалт, семинар, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх);
  1. Материал хүлээн авах:

Сонирхсон хувь хүн доорх материалуудыг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ccrccmongolia@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Зөвлөх нь өөрийн CV, танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт )
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын туршлага
  • Зарлагдсан ажилтай холбоотой хавсаргах бусад нэмэлт материал /диплом/

Мөн материалаа цаасаар доорх хаягаар ирүүлэх боломжтой. Материалаа бүрэн ирүүлсэн нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад оролцох боломжтой ба зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчтэй холбоо барина.

 

“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв 203 тоот

Утас: 70000743





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ